ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардийн комиссар, хошууч генерал хатагтай Лаури Хаммел тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Аляска мужийн Үндэсний гварди болон ОБЕГ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан “Говийн чоно” олон улсын дадлага сургуулийг хоёр тал хүчин чармайлт гарган амжилттай зохион байгуулсныг дурдсан юм.
Цаашид Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг Аляска мужид туршлага солилцох сургалтад үргэлжлүүлэн хамруулах талаар ярилцлаа. Энэ үеэр бригадын генерал Г.Ариунбуян алба хаагчдынхаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургалтуудад хамруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдсаныг хошууч генерал Лаури Хаммел сайшааж алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд бүх талаар хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн Аляска мужийн Үндэсний гвардийн комиссар, хошууч генерал Лаури Хаммел тэргүүтэй зочид төлөөлөгчид ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ