Б.Баатар бичлэгийг шалгуулахаар хуулийнханд хандлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Б.Баатар бичлэгийг шалгуулахаар хуулийнханд хандлаа

Б.Баатар бичлэгийг шалгуулахаар хуулийнханд хандлаа

“Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар өнөөдөр Прокурорын Ерөнхий газарт өргөдөл гаргаж, утасны яриаг нь чагнасан эсэхийг шалгуулахаар хандсан байна. Найруулагч Б.Баатар болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг цахим орчинд тарсан билээ. Энэ талаар Б.Баатараас тодруулахад “Би өнөөдөр Прокурорын ерөнхий газарт албан ёсоор өргөдөл гаргалаа. Би хэзээ ч өөрөө бичлэг хийгээд, түүнийгээ бусдад тараах хүн биш. Тиймээс энэ асуудлыг шалгаж өгнө үү хэмээн албан ёсоор хуулийн байгууллагад өргөдөл гаргасан” гэлээ.

Тэрээр Прокурорын газарт гаргасан өргөдөлдөө, 

‘2017 оны наймдугаар сарын 15-ны орой Херо энтертайнмэнт студийн найруулагч Баатар миний бие Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярилцсан бичлэгийг улстөрийн зорилгоор нийтэд тараасан байна. Энэ бичлэгийг эрх бүхий байгууллага тусгай тоног төхөөрөмж ашиглан хийсэн гэж үзэж байна. Энэ нь хувь хүниийг дагаж мөрдөж, тагнан туршиж байгаагийн илрэл юм. Миний бие улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын эсрэг ямарваа үйлдэл хийж байгаагүй бөгөөд улсын нууцтай холбоотой төрийн албан тушаал хашдаггүй жирийн уран бүтээлч хүн юм. Энэ бол зөвхөн надтай холбоотой асуудал биш Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлийн нэг илрэл, гар утас ашигладаг хүн бүрийн эрхтэй холбоотой асуудал болохыг онцлон анхаарахыг хүсч байна.

Уг бичлэгийг тараасны дараа бичлэгийг миний бие хийсэн мэт болгож харагдуулах гүжир гүтгэлгийг зохион байгуулалттай хийж байна. Энэ бол миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олон нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, уг бичлэгийг хийсэн болон түгээсэн этгээдүүдийг олж тогтоон, хуулийн дагуу хариуцлага ногдуулахыг хүсч байна’ гэжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж