NAFTA-г эсэргүүцэн жагсав

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

NAFTA-г эсэргүүцэн жагсав

NAFTA-г эсэргүүцэн жагсав

Мексикийн засгийн газрын төлөөлөгчид Вашингтонтой Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг авч үлдэхээр хэлэлцээр хийж байх хооронд олон мянган иргэд гэрээг цуцлахыг шаардан жагсчээ. Жагсаалд Мексикийн ажилчин залуус, фермерүүд оролцсон байна. Тэд чөлөөт худалдааны гэрээнээс болж Мексикийн фермерүүд хохирч байна гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “NAFTA” гэрээг шинэчлэхээр яриа хэлэлцээрийг эхлүүлээд байгаа аж.

Мексикийн засгийн газраас экспортынхоо 85 орчим хувийг гаргадаг АНУ, Канадтай чөлөөт худалдааны гэрээг хэвээр үлдээхийг зорьж байгаа аж. Мексик нь жилд 18.5 тэрбум ам.долларын газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог байна.

Б.ТУЯА

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж