Филиппиний нийслэл Манила хотноо хар тамхины бүлэглэлийн эсрэг цагдаагийн ажиллагааны үеэр нэг шөнийн дотор 26 хүн амь үрэгджээ. Үүнээс өмнө даваа гаригт явуулсан тусгай ажиллагааны үеэр 32 хүн амь үрэгдсэн байна. Родриго Дутерте Филиппиний ерөнхийлөгч болсныхоо дараа хар тамхины эсрэг дайн зарласнаа мэдэгдэж, өнгөрсөн оны зургадугаар сараас хойш олон удаа цагдаагийн ажиллагаа явуулж байна. Долдугаар сараас хойш явуулсан цагдаагийн тусгай ажиллагааны үеэр 3400 гаруй хүн нас барсан байдаг. Харин тусгай ажиллагаанд 65 цагдаа өртөж, өөд болсон.
Нэг өдрийн дотор олон хүн амь үрэгдэж байгаа нь иргэдийг цочроосноос гадна хүний эрхийн байгууллагынхны шүүмжлэлийг дагуулж байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: Reuters