2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр I, II ангилалын 15 хувьцаат компанийн 149,098 ширхэг хувьцаа арилжигдсанаас 3 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сүү’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 1.17 хувиар өссөн бол ‘Багануур” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.5 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,175 ширхэг үнэт цаас 108,546,500 төгрөгөөр, компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 221 ширхэг ‘Сүү’ бонд 22,100,000 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 925.51 нэгж болж 0.21 хувиар бууурсан бол зах зээлийн үнэлгээ 1,699,251,495,013 төгрөг болсон байна.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ