Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Аз жаргал бэлэглэ

Сэтгэл гутрал орчин үеийн нийгмийн хамгийн хөнөөлтэй аюул болоод байна. Хүмүүс бид маш олон зүйлээс стресст орж, амьдрал бүхэлдээ стресс мэт санагдах нь бий. Гэвч бүх зүйл тийм ч муу биш бөгөөд зөвхөн хэр ноцтой хүлээн авч байгаагаас шалтгаалдаг аж.  Үнэндээ биднийг  стресст орж байгаа шалтгаан нь бодит байдлыг хэрхэн ойлгож байгаатай холбоотой юм. Тиймээс танд стрессээс ангид байж аз жаргалыг мэдрэх аргаас хүргэж байна.
1.Өдөр бүр 20-30 минут алхаж бай. Гадуур явган алх гэдэг нь зүгээр нэг алх гэсэн үг биш юм. Ажил руугаа эсвэл супермаркет руу яаран алхахыг тооцохгүй.
2. Хоногт дор хаяж найман цаг унтах нь бие организмд маш чухал. Сайн унтаж амарсны дараа илүү эрч хүчтэй сэрэх болно.
3. Намуухан хөгжим сонсч, бясалгал хийж, мөрөөд.  Зөвхөн өөдрөг зүйлсийн тухай бодож, бэрхшээлээ март.
4. Бусадтай харилцахдаа зөвхөн өөрийнхө өүеийн хүмүүсээр хязгаарлах хэрэггүй. Хүүхэд хөгшидтэй ярилцаж, амьдралыг хэрхэн өөр өөрөөр ойлгодгийг мэдэж ав. Амьдрал танд улам гэгээлэг, сонирхолтой санагдаж эхэлнэ.
5. Хааяа ч болов ганцаараа байж сур. Нам гүм, хэн ч саад болохгүй тайван газар суугаад анхаарлаа төвлөрүүлж, бодлоо цэгнэ. Өдөр бүр өөртөө цаг гарга.
6. Спортоор хичээллэ. Оюуны болон идэвхитэй хөдөлгөөнт спортоор хичээллэ.
7. Гадаа хэл сур. Тухайн хэл дээр хөгжим сонсч, кино үз. Ингэснээр та өөр хүрээний хүмүүстэй харилцах боломжтой болно.
8.  Бусдын хийсэн буруу зүйлийг уучил. Уучилж өршөөж байгаагаа тэдэнд заавал харуулах  биш, өөртөө хэлж бай.  
9. Уйтгар гунигаа мартах гэж шаргуу ажиллах хэрэггүй. Ингээд нэмэр болохгүй. Психоланалист Фройдын үзсэнээр ийм байдал нь эцэстээ ажлаа үзэн ядахад хүргэнэ.
10. Дисконд явж, шинэ найз хүмүүстэй танилц.
11. Өглөө сэрээд орноосоо үсэрч бос. Сэрснийхээ дараа орондоо хэсэг зуур хэвтэж, сайхан  ирээдүйнхээ талаар  мөрөөд.  
12. Амьдралдаа эрч хүчтэй, урам зоригтой, сэтгэл хангалуун бай.  
13. Гэр бүлийнхэн, дотны хүмүүс, танихгүй хүнтэй ч тэр хөгжилтэй, таатай уур амьсгал бүрдүүл.
14. Ном унш. Мэдэрч, таньж үзээгүй шинэ ертөнцийг тэндээс олж үзнэ.
15. Оройн хоол зайлшгүй чухал биш боловч өглөө, өдөр сайн идэж бай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ нь цаанаа мэдээж учиртай байж таарна. Гэвч хэзээ юу идэхээ та өөрөө мэдэж байгаа шүү дээ.
16. Амьдрал чинь нэгэн хэвийн уйтгартай болсон мэт санагдаж байна уу? Тийм бол өөрөөсөө эхлээд өөрчил. Нүүр будалт, үнэртэй ус, хувцаслалтаа өөрчил. Өөрчлөлт танд баяр хөөр авчирна.
17. Өнгөрснийг бүү эргэн дурс. Өөрийг чинь гомдоосон хүмүүсээ март. Өнөөдрөөр амьдар.
18. Хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцмаар байна уу? Найзууд руугаа утасд. Хэдэн жил уулзаагүй найзыгаа олж уулз.  Юу хийж, яаж амьдарч байгааг нь асуу. Заримдаа ингэх нь амьдралд дахин хөл тавьж байгаа санагдуулдаг.
19. Гунигтай байвал инээмсэглэхийг хичээ.  Инээмсэглэл сэтгэл санааг өөдрөг  болгодог.
20. Боломжтой бол аль болох шинэхэн жимс ногоо хэрэглэж бай. Ялангуяа өөрөө тарьж ургуулсан ногоо, жимсээ хурааж, үнээний саасан сүү хэрэглэх нь энгийн, жинхэнэ амьдралын амтыг мэдрүүлдэг.
21. Цэвэр ус сайн ууж бай.
22. Байгаа байдлаа өөрчилмөөр байгаа бол зүгээр л бүгдийг хаяад мартаж орхи.
23. Сайхан үнэртэй хөөстэй ваннд сууж, тайвшир. Лаа асаахаа битгий мартаарай.
24. Зураг зур. Чадахгүй байсан ч хамаагүй. Одоо юу ч зурсан урлагийн бүтээл гэдэг болсон цаг. Таны юу мэдэрч байгаа нь л хамгийн гол нь.
25. Амьдарч буй газраа өөрчил. Хэзээ ч очиж үзээгүй газраа очиж үз. Өөр хотод амьдарч үз.  Аялах цаг өөртөө гарга.
26. Байгальд ойрхон  амьдар. Өвсөн дээр хөл нүцгэн гүйж, голын усанд орж, мөөг түүж, жимсэнд яв.
27. Концерт, үзэсгэлэн, кино үз. Нийгмийнхээ нэг хэсэг бол.
28. Өөрөөс чинь өөр хэн ч таныг аз жаргалтай болгохгүй гэдгийг сана.  
29. Үзэн ядалтаас хол бай. Үлдсэн амьдралаа хэн нэгнийг үзэн ядаж өнгөрүүлэх хамгийн утгагүй.
30. Өөрийгөө хэзээ ч бүү хүчил. Өнөөдөр дуусгаж чадахгүй бол маргаашид үлдээ.

31. Бусдыг шоолж инээхийн оронд өөрийнхөө алдааг шоолж инээ.
32. Асуудлыг шийдэх хүртлээ өөдрөгөөр бодож, тэвчээртэй хүлээ.
33. Заримдаа  ялахын тулд хожигдох болдог гэдгийг сана.
34. Та хэнтэй ч адилгүй учраас өөрийгөө бусадтай бүү харьцуул.
35. Хэнд ч хэрэггүй хүмүүст л ямар ч дайсан байдаггүй. Амжилттай байх тусам олн дайсан гарч ирнэ.
36. Уйтгартай ажил, сонирхолгүй номыг шууд хаях зүрхтэй бай. Ганц л удаа амьдрах учраас хэрэггүй зүйлд цаг заваа бүү үр.
37. Атаархал хий хоосон зүйл. Өөртөө байгаа зүйлд сэтгэл хангалуун бай.  
38. Аав ээжийгээ хайрла.
39. Бусдыг санамсаргүйгээр баярлуулж бай.
40. Хоббигоо өөрчил. Тэшүүрээр гулгаж, бүжиглэж, ном цуглуул.
41. Амьтан тэжээ. Хайрладаг зүйлтэй байх нь хүнд аз жаргал авчирдаг.
42. Бүх сайн сайхан зүйл өмнө чинь хүлээж байгаа гэдгийг сана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж