Нийслэлийн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Нийслэлийн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ?

Нийслэлийн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ?

Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа “Улаанбаатар хотын төв замаар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр” 2017 оны 8-р сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ. Харин энэхүү шийдвэрийг Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү дур мэдэн шийдсэн болох нь тодорхой болж байна. Иргэдийн дунд зүүн эргэхийг хориглох тухай санал асуулга явуулахад дийлэнх олонх нь эсэргүүцсэн дүн гарснаас гадна Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн алба гэх мэт мэргэжлийн байгууллагууд энэхүү шийдвэрийн эсрэг санал өгч хэрэгжүүлэхгүй байхыг зөвлөсөн боловч Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү дур мэдэн иргэдэд илт хохиролтой энэхүү шийдвэрийг хотын даргатайгаа ч ярилцаж зөвшилцөлгүй гаргасан байна. Орлогч дарга энэхүү шийдвэрээ хотын дарга С.Батболдыг Тайланд улсад айлчлал хийж байх хойгуур нь гаргажээ.

Хотын ажил гэдэг бол 1,3 сая иргэний амьдралын асуудлыг шийддэг хариуцлагатай ажил. Нийслэлийн бүх шийдвэр нарийн судалгаа дээр суурилан, алдаа мадаггүй гарч байх учиртай. Учир нь энэ мэт буруу нэг л үйлдэл, нийслэлийн 1,3 сая иргэдийг хохироож байгааг та бид харж байна. Нийслэлийг удирдлагаар ажиллах хүн мэдлэг боловсролтой, туршлагатай байх шаардлагатай. Харин жүжигчин П.Баярхүү  Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллах боловсролын болон ёс зүйн шаардлагад нь нийцэх үү?

Иргэд болон мэргэжлийн байгууллагууд нь эсэргүүцээд байхад дур мэдэн, том толгойлж, хотын даргыгаа эзгүйчилж шийдвэр гаргасан П.Баярхүү орлогч даргадаа хариуцлага тооцож шатахуун, цаг хугацаагаараа хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгоно уу ХОТЫН ДАРГАА!!!!!

С.СУГАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж