“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг” эхэллээ

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг” эхэллээ
dav

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “…эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн тусгасан.

Үүнийг хэрэгжүүлэхээр 2017 оны 08 сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг 13, 14-р хорооны иргэдийн дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Бидний нэрлэж заншсан ‘Шувуун фабрик’ буюу ХУД-ийн 13-р хороо ‘Туул тосгон’-ы 18-55 насны 95 иргэн, Өлзийт хороо буюу ХУД-ийн 14-р хорооны 58 иргэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өөрсдийн санал бодлоо илэрхийлж энэхүү хэлэлцүүлэгт оролцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дунд Үндсэн хуулийн хэвээр үлдээх нь зөв гэсэн хэсэг байхад зарим нь 25 жилийн хугацаанд 2 удаа л өөрчлөлт орсон энэ хуульд үүгээр дамжуулан өөрчлөлт, шинэчлэлт хийх нь зөв гэсэн иргэд ч байсан юм.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэдийн саналыг бичгээр болон аман хэлбэрээр санал авч УИХ болон Засгийн газарт уламжлах юм.

Хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2021 оноос хэрэгжүүлэх ч гэсэн өнөөдөр иргэдийн дуу хоолой, санал хүсэлтэд тулгуурлан нэгдсэн зохион байгуулалттай ажил зохион байгуулж байгаад талархал илэрхийлж байсан юм.

Ийнхүү 13, 14 дүгээр хорооноос эхэлсэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг” 2017 оны 08 сарын 21-ний өдрийг дуустал Хан-Уул дүүргийн 16 хороодын иргэдийн санал хүсэлтийг нэгтгэн авах юм.

Маргааш /2017.08.17/ Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 5, 10, 12 дугаар хорооны иргэдийн дунд энэхүү хэлэлцүүлэг зохион байгуулагдах болно.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж