Ц.Нямдорж гишүүн албан ёсны цахим хаяг нээжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж гишүүн албан ёсны цахим хаяг нээжээ

Ц.Нямдорж гишүүн албан ёсны цахим хаяг нээжээ

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сошиалаар мэдэгдэл хийв. Тэрбээр өмнө нь байсан хаягууд хуурамч гэдгийг тодотгоод, тухайн хаягийг улстөрийн зорилгоор ашиглагдаж байгаа тул албан ёсны хаяг нээлээ гэсэн юм. Түүний албан ёсны хаяг нь Tsend Nyamdorj нэртэй нээгджээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Сүүлийн үед Цэндийн Нямдорж гэсэн олон тооны хуурамч хаяг нээгдчихээд, миний хэлээгүй зүйлийг хэлсэн болгож, санаанаасаа зохиож бичээд байна. Тиймээс Tsend Nyamdorj гэсэн хаягаар надтай харилцахыг хүсэж байна. энэ хаяг дээр гарсан мэдээллийг миний байр суурь гэж ойлгохыг хүсэж байна. Миний нэртэй хуурамч хаяг нээх, хэлээгүй зүйлийг хэлсэн болгож мушгих ажил олон жил явж байгаа. Энэ дандаа улстөрийн зорилгоор хийгдэж байдаг. Тиймээс би албан ёсны хаягаа хэлэх нь зүйтэй болов уу гэж бодлоо” гэв.

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж