Төгрөгийн ханш хэд байвал зохистой вэ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Төгрөгийн ханш хэд байвал зохистой вэ

Ам.долларын эсрэг төгрөгийн ханш хэд байвал зохистой вэ,
эдийн засагчид аа

“Вүлүүмбэрг”-ийн хийсэн судалгаагаарр сүүлийн үед дэлхийд ханш нь хамгийн их чангарсан  валютаар манай улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг нэрлээд байгаа билээ. Учир нь төгрөгийн ханш энэ онд ам.долларын эсрэг 15 хувиар чангарсан энэхүү үзүүлэлт нь “хамгийн” гэх тодотголыг хүртэхэд нөлөөсөн юм байна. Энэхүү үзүүлэлттэй холбогдуулан дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын шинжээчид манай улсыг байгалийн баялаг  ихтэй. Нөгөөтэйгүүр дэлхийн эдийн засгийн их хямралын үе дуусч сэргэх хандлага руугаа орсонтой холбон тайлбарласан аж. Монголбанкны зүгээс ам.долларын урсгал ихэссэнээс үүдэн төгрөгийн ханш чангарсан гэж дүгнэжээ. Үүнтэй холбогдуулан ам.доллар манай улсын зах зээлд яагаад илүүдсэн бэ гэдэг асуулт ургаж байгаа юм. Хамгийн ойлгомжтой болгох үүднээс дараахь жишээг татъя. АНУ-ын зах зээлд 1.3 тэрбум ам.долларын илүүдэл бий болсон.

Түүгээр дамжуулан ам.долларыг хүн төрөлхтний байнгын хэрэглээ болгох бодлогоор эдийн засгийн томоохон тоглолт зохион байгуулж байна гэх. Нөгөөтэйгүүр АНУ, Хятадын эдийн засгийн хоорондын асуудлаас болж юанийн ам.доллартай харьцах ханш улам чангарч байгаа. Тухайлбал, одоогийн байдлаар ам.доллар, юанийн ханшийн зөрүү 6.60 байна. Тэгэхээр ам.долларын эсрэг юань чангараад ирэхээр манайд импортын бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг. Түүнчлэн, Хятад улс өнгөрөгч онд юанийг дэлхийн хамгийн хатуу валют хэмээн өргөмжилж, ам.долларыг сонирхохоо байсан.

Тиймээс алс холын АНУ-ын зах зээлийн илүүдэл болоод буй ам.доллар бус урд хөршийн  аль хэдийн нь  сонирхохоо байсан гадаад валют манайд төвлөрч байгаа хэрэг. Ингэснээр Төвбанкны валютын нөөц нэмэгдэж улмаар 2.2 тэрбум болтлоо сангийн авдар зузаарсан гэж ойлгож болно. Түүнчлэн, төгрөгийн ханш огцом чангарч байгааг манай улсын эдийн засгийн ажиглагчид янз янзаар дүгнэж, өөр өөрийн гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.  Тодруулбал, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Нийгэм эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал А.Даваасүрэн “Манай улсад уул уурхай ашигт малтмал дагасан хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирж байна. Түүнийгээ дагаад эдийн засгийн таатай үе ажиглагдаж байгаа. Түүнчлэн, сонгуулийн амлалт нэрийдлээр сул мөнгө иргэдэд тараавал угаасаа тогтворгүй байгаа эдийн засагт савалгаа үүсч болзошгүй юм.  Харин үүний оронд чангараад байгаа төгрөгийн ханшийг суллаж, гадны хөрөнгө оруулалтыг нийгэмд зөв шингээх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаа гэв. Тэгвэл Эдийн засгийн ухааны доктор, профессер Г.Янсанжав “Ам.долларын эсрэг төгрөг чангарах нь эдийн засгийн эрүүл үзэгдлээс гадна ард түмэнд ашигтай. Хэрвээ ам.долларын ханш нь чангарах юм бол эдийн засгийн таагүй үр дагаврыг дагуулна. Тухайлбал, сарын  300 мянган төгрөгийн цалинтай Дорж 1200-аар ам.доллар юм уу эсвэл 1260-аар авах хоёрын хооронд асар их ялгаа бий” гэсэн юм. Тэрбээр төгрөгийн ханшийг улам чангаруулъя гэсэн байр суурьтай байгаа”  ажээ.  Зарим нь  төгрөгийн ханш хэт их чангарснаас  дөнгөж сэргэж эхэлсэн үндэсний үйлдвэрлэл уналтад орж, гаднаас хямдхан бараа, бүтээгдэхүүн манай улсын зах зээлийг эзэлнэ. Учир нь дотооддоо өндөр өртөг бүхий нэг ширхэг цамц оёх гэж сууснаас хятадын хямдхан хувцас нэлээд хэдийг оруулж ирэх тухайн хүнд эдийн засгийнхаа хувьд хамаагүй ашигтай юм байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн колончлол болно гэх мэтээр тайлбарлаж, олон янзын байр суурьтай таамаглалууд уралдаж байна. Энэхүү олон байр суурь дундаас иргэд төгрөгийн ханш чангарч,  сулрахын аль нь зөв эсэхийг ялгаж, салгаж чадахгүй будилж сууна. Үүнээс үүдэн “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа мөнгийг авах нь зөв юм шиг буруу ч юм  шиг ойлголт төрөөд байгаа юм. Тиймээс толгойтой бүхэн нь таамаг дэвшүүлж, онол хэлэлцэж сууснаас  ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн чангаралт  хэд болохыг бидэнд хэлээд өгчих. Нэг үгээр хэлбэл, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн  зөрүүг юм шүү дээ.       

Б.ПҮРЭВЖАВ

Эх сурвалж:

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж