Тэгшилж дүүргэх хөтөлбөр Монголыг бүхэлд нь хамарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Тэгшилж дүүргэх хөтөлбөр Монголыг бүхэлд нь хамарлаа

ЭМЯ, Италийн төрийн бус АИФО байгууллагын хамтран хэрэгжүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр Монгол Улсын бүх аймагт хүрч ажиллахаар боллоо. Саяхан НХХЯ-ны харъяа Сэргээн засалтын Үндэсний төвийн захирал Д.Бямбаа, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн үндэсний багийн дарга С.Баярбат, тус хөтөлбөрийн менежер Т.Батдулам нар Европын холбоо, АИФО байгууллагын хамтын санхүүжилтээр 2010 онд шинээр хамрагдаж буй Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хороо байгуулах талаар эдгээр аймгуудын Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад иржээ. Мөн уг хөтөлбөрийн үндэсний багийнхан дээрх аймгуудын “Тэгш дүүрэн” хорооны гишүүн болох 30-аад хүнд сургалт зохион байгуулсан байна. Сургалтын гол үр дүн нь оролцогчид орон нутагтаа очоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илрүүлэх судалгааг хийж, илэрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, тоо баримтад тулгуурлан аймгийнхаа төвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ талаар цаашид авах арга хэмжээ, бодлогыг боловсруулж, үйл ажиллагаагаа зохион байгуулахад оршиж байгаа ажээ.

                                                                                                       Б.Батжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж