“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн наадамд Монгол Улсын 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 13, нийт 78 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоо, нийт 14 жинд өрсөлдөв. Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болоход Монголын өсвөр үеийн тамирчид зургаан жинд аваргалсан.
Хөвгүүдийн 42 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-д Буриадын Владимир Ринчинов, 63 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин О.Сүлдхүү, 100 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, охидын 43 кг-д “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 52 кг-д тус клубийн Б.Эрдэнэсувд, 60 кг-д БТСДуС-ийн Т.Оюун-Эрдэнэ нар жин тус бүртээ түрүүлсэн.
Ийнхүү Монголын өсвөр тамирчид нутгийн дэвжээн дээрээ 14 жингийн 12-т аваргаллаа. Харин үлдсэн хоёр алтыг нь буриад хөвгүүд авч нутаг буцахаар болж байна.
ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүд
42 кг:
1. Мандахын Мөнхтөгөлдөр
2. Энхбаярын Мөнхжин
3. Тайвангийн Цэндсайхан (бүгд Монгол), Булат Цыренжаров (ОХУ)
50 кг:
1. Владимир Ринчинов (ОХУ)
2. Пүрвээгийн Дашцэрэн
3. Даваанямын Төрбаяр, Энхчимэгийн Цогжаргал (бүгд Монгол)
63 кг:
1. Олонбаярын Сүлдхүү
2. Баярмөнхийн Мөнхдаваа
3. Жигмидсүрэнгийн Далайдорж (бүгд Монгол), Оюунчуглаа (БНХАУ)
100 кг:
1. Энхтүвшингийн Батмагнай (Монгол)
2. Хүрэлбаатар
3. Ма Венчиан (хоёул БНХАУ), Павел Иванов (ОХУ)
Охид
43 кг:
1. Долгоржавын Отгонжаргал
2. Алтанцэцэгийн Отгонзаяа
3. Баатархүүгийн Хонгорзул, Түвшинжаргалын Энхжин (бүгд Монгол)
52 кг:
1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд
2. Батцоожын Марал
3. Батчулууны Бямбажаргал, Мөнхбат Пүрэвтунгалаг (бүгд Монгол)
60 кг:
1. Тамирын Оюун-Эрдэнэ (Монгол)
2. Сүндарь
3. Лей Жин (хоёул БНХАУ), Батхуягийн Оюунгэрэл (Монгол)
Эх сурвалж: mminfo.mn