“Камертон” хамтлагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амар өнөөдөр /2017.08.17/ хүүтэй болжээ. Тэрбээр хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд гэр бүлтэй болж, аав болсон билээ.
Дуучин Мээдээгийн гэргийг Болороо гэдэг бөгөөд өөрөөс нь нэлээд олон насаар дүү бүсгүй байдаг гэдгийг ч нуудаггүй. Хосууд нэг охинтой. Ийнхүү Мээдээгийнх бүл нэмж, шинэ хүнээ өлгийдөн авчээ.
Гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөж, баяр хүргэе.
А.Сүрэн