Ц.Сандуйг хамгаалж үлдсэн 15 хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Ц.Сандуйг хамгаалж үлдсэн 15 хэн бэ?

Ц.Сандуйг хамгаалж үлдсэн 15 хэн бэ?

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг НИТХ-ын даргаас нь огцруулах асуудлыг тавьжээ. УИХ, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн шалтгааныг “60 тэрбумын бичлэг”-ээс болсон гэж намынхан нь үзэж буй юм. Дээрх бичлэгт МАН-ын хорооны даргын зөвлөх А.Ганбаатар, тус албаны ажилтан Доржзодов нар төрийн албаны томилгоогоор мөнгө босгох схемийг Ц.Сандуй болон МАН-ын дарга М.Энхболдод танилцуулж байгаа нь гардаг. 90 жилийн түүхтэй МАН-ын нэр хүнд унах, сонгуульд ялагдахад нөлөөлсөн буруутанд хариуцлага тооцох ёстой талаар өчигдөр нэр бүхий гишүүдээс санал гарчээ. Ингээд санал хураахад МАН-ын Удирдах зөвлөлийн 11 хүн Ц.Сандуйг огцруулахыг дэмжсэн байна. Харин 15 хүн түүнийг хамгаалж үлдээжээ. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Г.Тэмүүлэн нар Ц.Сандуйг огцруулах шаардлагагүй гэсэн байна. Тэднээс гадна Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар “60 тэрбумын” гэх бичлэгийн асуудлыг шалгах асуудал дуусаагүй, гэм буруутай эсэх талаар шүүхийн шийдвэр гараагүй тул огцруулах бодис үндэслэлгүй гэжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж