АТҮТ Авто худалдааны цогцолборт нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

АТҮТ Авто худалдааны цогцолборт нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

АТҮТ Авто худалдааны цогцолборт нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

“Авто худалдааны цогцолбор”-т өнөөдрөөс Авто тээврийн үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээ шинэ байранд үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Нийт 360 м2 талбайтай, 26 ажилтантай, 18 үйлчилгээний цонх бүхий тус нэг цэгийн үйлчилгээний төвөөс иргэд тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгтэй холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос хүлээн авах бүрэн боломжтой болж байна.

АТҮТөвийн шинэ салбарт 26 ажлын байр шинээр бий болж байгаа бөгөөд 18 цонхоор бүртгэл мэдээлэл, татвар, даатгал, нотариатын үйлчилгээг төвлөрүүлэн иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг нэг цэгээс авах нөхцөл бүрдэж байна.

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд:

  • Импортоор орж ирсэн авто тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх,
  • Авто тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээ олгох
  • Авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх,
  • Авто тээврийн хэрэгслийн улсын дугаар гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих
  • Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах,
  • Явуулын дугаар олгох зэрэг автомашины бичиг баримттай холбоотой бүх үйлчилгээ
  • Техникийн хяналтын үзлэгтэй холбоотой бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байна.

Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, татварын нэг цэгийн үйлчилгээг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, замын хөдөлгөөний ачаалал, агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулан, нийслэл хотдоо иргэд таатай нөхцөлд тайван амгалан ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм.

Эх сурвалж: АТҮТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж