Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй 60 тэрбумын схем зурж төрийн албыг арилжсан гэх асуудалд унаад байгаа. Хэдийгээр шүүхээс уг бичлэгийг эвлүүлэг гэсэн ч АН-ынхан үүнийг бодит баримт гэдгийг АНУ-ын мэргэжлийн байгууллагаар нотлуулсан. Иргэд ч энэ асуудалтай холбоотойгоор МАН-ын удирдлагууд түүнтэй хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан ч энэ асуудлыг хэлэлцээгүй гэсэн мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр НИТХ-ын зарим төлөөлөгчид түүнийг огцруулах бичиг өргөн бариад байна.
Уг огцруулах бичигт МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан гарын үсэг зуржээ. Мөн НИТХ-ын төлөөлөгч болох С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Ж.Батбаясгалан, Б.Бямбадорж, Б.Батнасан, Р.Давга, Н.Батсүмбэрэл, Ч.Гантулга, Д.Мөнхжаргал, О.Мөнгөншагай, Б.Сүхбаатар, Т.Төмөрбаатар, Ш.Үнэнбат, М.Халиунбат, М.Эрдэнэтуяа гээд 16 хүн гарын үсэг зуржээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ