Автомашины хулгайчийг барьжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Автомашины хулгайчийг барьжээ

Өнгөрсөн шөнө 01.30 цагт иргэн  Г гэгч өөрийн эзэмшлийн  “Тоёота“ маркийн автомашинаа хулгайд алдсан байна. Тэрбээр энэ тухайгаа Замын цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, тус газрын  шөнийн эргүүлийн постуудад зарлан мэдээлэл өгсөн байна. Дуудлагын дагуу ажилласан цагдаа нар хулгайчийг 30 минутын дотор барьжээ. Дээрх хэрэгтнийг Замын цагдаагийн газрын шөнийн эргүүлийн ажилтан ахлагч Н.Тогтохбаяр, дэслэгч А.Нямдорж нар илрүүлэн, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргэсэн байна.  Хэргийг  эрхэлсэн тодорхой ажилгүй  Г.Зургаадай, Н.Ариунмөнх нар  үйлдсэн байна. Сар шинэ ойртож байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг ихсэхэд нөлөөлж байгаа тул тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд  автомашины хулгайн гэмт хэргээс болон бусад төрлийн гэмт халдлага, гэмт хэргээс сэрэмжлэхийг  Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж