МХЕГ-ын 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын үйл ажиллагаанд 3.3, 4.2 кодтой хяналтын хуудсаар эм биобэлдмэл, эрүүл ахуй, халдвар хамгаалал, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр нийт 10 эмийн санг хамруулан зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Зөвлөн туслах үйлчилгээний явцад ихэнх эмийн сангууд агаарыг цэвэршүүлэх зорилгоор суурин буюу зөөврийн нян устгах гэрлийг хэрэглэдэггүй, шаардлагатай өрөө тасалгаагаар бүрэн хангагдаагүй, дотоод хяналт хийх журмыг мөрддөггүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ.
Иймд эмийн сангийн удирдлагуудад хяналтын чиглэл бүрээр мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ