Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах талаар хэлэлцэв

Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах талаар хэлэлцэв

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр эхний уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй үйлдвэрийн газрын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд мөн Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтсийн холбогдох дарга, мэргэжилтнүүд оролцож төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн,тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, нийгэмд чиглэсэн үр дүнтэй бодит ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлэхээр хэлэлцэв.

Зам, тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нийт 5374 хүнд, хүндэвтэр, хөнгөн бэртэл авсан нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 15,9% -р өссөн байна. Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран иргэд , тээвэрлэгч нарын сэтгэлгээ дадлыг өөрчлөх замаар зам тээврийн ослын гарч буй шалтгаан нөхцөл, үүссэн хор уршгийг нийтэд таниулах, соён гэгээрүүлж урьдчилан сэргийлэхэд чиглэж ажиллана. Мөн техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч хяналт шалгалтыг тогтмолжуулж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг хүргэн хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ЗТХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж