Цагаан ордны харилцаа, холбооны шинэ захирал

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Цагаан ордны харилцаа, холбооны шинэ захирал

Цагаан ордны харилцаа, холбооны шинэ захирал

Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны харилцаа, холбооны захирал Энтони Скарамуччиг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Өнөөдөр энэ хариуцлагатай албан тушаалыг 28 настай Хоуп Хикс хэмээх бүсгүй түр орлон гүйцэтгэж байна гэсэн мэдээллийг Fox News дамжуулжээ. Тус телевизийн мэдээлж буйгаар, Хикс нь Трампын гэр бүлтэй эртнээс хамтран ажиллаж байсан бөгөөд Дональд Трампын твиттер хуудсыг удирдаж байв.

Үүнээс өмнө, тэр Иванка Трампын загварын төсөлд оролцож байсан удаатай. Хөдөлмөрч, тууштай, дипломат зан чанар нь түүнийг энэ албан тушаалд томилогдоход нөлөөлсөн гэж АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн ярьж байна.

Трампын хүн

Хоуп Хикс бол Трампын гэр бүлтэй удаан хугацаанд хамтран ажиллаж байсан нэгэн. Тэр 2012 онд Иванка Трампын компани “Hiltzik Strategies”-д олон нийттэй харилцах албыг хариуцдаг байв. Харин 2014 онд Хикс Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд нэгдсэн билээ.

Түүнийг хөдөлмөрч гэж хамт олон нь үнэлдэг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр тэр Дональд Трамптай байнга хамт явж, түүний сошиал хуудсыг хөтөлж, сэтгүүлчидтэй харилцдаг байв.

Тэр өдөр бүр 250 асуултад хариулт өгдөг байсан гэнэ. Хикс өөрийн ажилдаа маш дуртай. Гэхдээ тэр сошиал ертөнцөд хувийн аккаунтгүй юм байна. Учир нь үүнд зарцуулах цаг зав байдаггүй гэжээ.

Энэ хөдөлмөрч занг Трампын баг маш өндрөөр үнэлдэг. Newsweek мэдээллээр, 2017 оны зургаадугаар сард Хикс Цагаан ордны хамгийн өндөр үнэлгээтэй ажилтнуудыг нэгээр тодорчээ. Түүний жилийн орлого 179 мянган ам.доллар байна.

Мөн 2017 онд тэр Forbes сэтгүүлийн 30 нас хүрээгүй ч амжилттай яваа залуучуудын нэгд тооцогдов. Тэр улс төр, эрхзүйн салбарт нэгдүгээр байр эзэлсэн юм.

Хикс Трампын гэр бүлтэй ойр харилцаатай байдаг нь Цагаан ордны ажилтнуудын өрсөлдөөнд орохгүйгээр албан тушаалд томилогдоход нөлөөлсөн гэж АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

CNN мэдээллээр, зарим нэг албан тушаалтнууд түүнийг “халдашгүй” дархан эрхтэй болон ерөнхийлөгчийг дэмжигч гэж нэрлэжээ.

Туршлагагүй гоо бүсгүй

Хоуп Хикс нь Цагаан ордны чухал албан тушаалыг гүйцэтгэх туршлагагүй гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм байна. Учир нь тэр ажлын гараагаа загварын ертөнцөөс эхлүүлсэн бөгөөд Ralph Lauren брэндийн нүүр царай байв. Цагаан ордны харилцаа, холбооны захирал болтлоо өсөн дэвжсэн фото загвар өмсөгчийн гэр бүлийг сонжъё

Түүний эцэг “Ogilvy Public Relations Worldwide”-ийн захирал, Үндэсний хөл бөмбөгийн лигийн харилцаа, холбооны дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Харин ээж нь Теннесси муж дахь Ардчилсан намын конгрессын гишүүн Эда Жоунсын хуулийн туслахаар ажиллаж байв.

Харин өвөө нь /Аавын талын/ Texaco компанийн олон нийттэй харилцах хэлтсийг удирдаж байсан бол ээжийнхэн аав нь Жонсон болон Никсон ерөнхийлөгч нарийн үед хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байв. Иймээс тэр олон нийттэй харилцах туршлагыг гэр бүлээсээ өвлөсөн гэж хэлж болно.

Гэр бүлийн туршлагаас гадна Хоуп Хикс бол тууштай нэгэн ажээ. Тэрбээр их сургуульд байхдаа лакроссоор хичээллэдэг байв.  Тэр бол тэмцэгч. Маш ухаалаг тоглодог гэж түүний дасгалжуулагч нь the Washington post сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Үүнээс гадна тэр маш зөөлөн мөн тактик сайтай гэв. Энэ нь түүнд сэтгүүлчид болон Трампын аашийг олоход тус болдог ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж