Данзанравжаагийн нэрэмжит шүлгийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Данзанравжаагийн нэрэмжит шүлгийн наадам болно

Данзанравжаагийн нэрэмжит шүлгийн наадам болно

“Монголын Соёл яруу найргийн академи”-иас санаачлан “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээг  Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж байгаа юм байна. “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээнд дэлхийд нэр хүндтэй урлаг соёлын зүтгэлтэн, уран зохиолын салбарын нобелийн шагналтан, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, зохиолч, нийтлэлч, яруу найрагчид оролцож байгаа бөгөөд монголын түүх, соёл, өв уламжлал, байгаль, ард түмний тухай шүлэг, яруу найраг, нийтлэлийг дэлхийн олон нийтэд түгээн танилцуулах аж. Энэхүү олон улсын яруу найргийн наадмын хүрээнд “Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал” “Данзанравжаагийн нэрэмжит олон улсын яруу найргийн наадам” зэрэг арга хэмжээнүүд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Хамарын хийдэд тус тус зохион байгуулагдах гэнэ.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж