АНУ нь Хятадтай “эдийн засгийн дайн” эхлүүлсэн бөгөөд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн зөрчил бол зүгээр л “анхаарал сарниулах шоу” гэдгийг Цагаан ордны стратегист Стив Бэннон мэдэгджээ. Тэрбээр “Хэрэв бид энэ дайнд ялагдвал АНУ-ын эдийн засаг тав, 10 жилийн дараа ч сэргэж чадахгүй” гэдгийг ярилцлагадаа онцолсон байна.
Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноор Хятадтай хийж буй хохиролтой худалдаа наймааг зогсоож, үндэсний эрх ашгаа хамгаалах арга хэмжээг авч эхэлсэн юм.
Эх сурвалж: АВС
Б.ТУЯА