Супермодель болсон Тайландын лам | News.MN

Супермодель болсон Тайландын лам

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Супермодель болсон Тайландын лам

Супермодель болсон Тайландын лам

Арван жилийн өмнө буддын сүмд лам байсан Мими хэмээх энэ бүсгүй өнөөдөр дэлхийн том брэндийн нүүр царай болсон төдийгүй алдартай сэтгүүлийн нүүр хуудсыг чимж байна. Тэр бол Тайландын хамгийн эрэлттэй, өндөр үнэлгээтэй загвар өмсөгчдийн нэг билээ.

Мими Нобантаогийн гэр бүлийн цор ганц хүү ажээ. Түүний жинхэнэ нэрийг Фажараната гэдэг. Нобантаогийн гэр бүл нэн буурай амьдралтай байсан бөгөөд ганц хүүгээ тэжээх ямар ч боломжгүй байлаа. Улмаар тэд хүүгээ 11 настай байхад нь буддын сүмд өгөх хүндхэн шийдвэрийг гаргажээ. Хүүгийн эцэг эх амьдралынхаа төлөө өдөр, шөнөгүй ажилладаг байсан тул хүүтэйгээ бараг уулздаггүй байв.

Нэг өдөр Фажаранат хүү удаан хугацааны туршид бясалгал хийсний эцэст тэр буруу бие махбодид байгаагаа мэдэрсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө охин байх ёстой байснаа мэдэрсэн ажээ. Гэхдээ Фажаранат хүү энэ тухайгаа эргэн тойрны хүмүүсдээ хэлэхээс эмээдэг байв. Тэр ганцаараа байх үедээ ламын хувцсаар даашинз урлаж, гурилаар нүүрээ буддаг байлаа.

Фажаранат хүү эцэг эхээсээ дэмжлэг авахын тул тэрхүү мэдрэмжээ эцэг эхдээ хэлжээ. Гэвч түүний ээж нь энэ бодлоо орхихыг зөвлөв. Улмаар сүмийн ахлах лам нар мэдэх үед Фажаранатын амьдрал маш төвөгтэй болж эхэлсэн гэдэг. Иймээс хүү эцэг эх, лам нарын дэмжлэгийг хүлээх хэрэггүй гэдгээ ойлгожээ.

Тэр цаашид амьдралын энэ хэв маягаар амьдрах боломжгүй болсон гэдгээ ойлгож эхлэв. Сүмийн амьдрал, шашны үзэл баримтлал түүнд таалагддаг байсан учир сүмийг орхиж явна гэдэг нь түүний хувьд хүнд шийдвэр байлаа. Гэхдээ энэ бүхэн Фажаранатын хүсэл, тэмүүлэлтэй нийцэхгүй байсан учир зургаан жилийн дараа хүү сүмийг орхиж, дэлхийг шуугиулахаар шийджээ. Улмаар Фажаранат хүү Сингапурыг зорьж, шинэ амьдралын гараагаа эхлүүлж, нэрээ Мими болгон өөрчилжээ.

Мими эцэг эхийнхээ адил амьдралын төлөө төрөл бүрийн ажил хийж байх явцдаа загвар өмсөгч Юи Фетканатай танилцжээ. Юи түүнийг загварын ертөнц рүү хөтөлсөн билээ. Эхэндээ, түүнд ямар ч санал ирдэггүй байв. Учир нь тэр трансжендер байсантай холбоотой ажээ. Улмаар тэрбээр Тайланд руугаа буцсан юм.

Нэг өдөр гэнэтхэн сэтгүүлчид Мимигийн амьдралын түүхийг сонирхож, улмаар тэрбээр нийгмийн бахархал болсон гэдэг. Түүний нэр алдар загварын ертөнцөөр хязгаарлагдсангүй. Гэнэт олдсон нэр хүнд түүнд амьдралын шинэ хаалгыг нь нээж өгсөн юм. Өнөөдөр Мими Тайландын хамгийн алдартай хүн. Мими одоо эцэг эхийгээ өрнөөс нь салгаж, амар амгалан амьдруулж чадах болсондоо баяртай байдаг гэв. Түүний амьдрал буддын сүмд байсан үетэй нь харьцуулахад бүхэлдээ өөрчлөгдсөн. Тэрбээр хэрвээ би зүрх сэтгэлээ сонсоогүй байсан бол өнөөдрийн энэ гайхамшиг надад тохиохгүй байсан гэв.

Мими загварын ертөнцийг эзэгнээд зогсохгүй цаашид кинонд тоглох зорилготой байгаа юм байна.

Бэлтгэсэн: Ц.Уран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ariun 2017-08-17 99.203.15.108

Transgender gedeg ni ehees tursun huis ni baigaa baidal husel sonirhol aash zan ni esreg huisiinh shig bsihiig heldeg yum Teriig gender dysphoria gedeg yum Ene ni baigalaas zaysan baidag yum Ehiin hevliid baih ueeiin hormonii aldagdal er huhdeed baih testosterone ni baga em huuhded baih estrogen davaimgaalsan geh met Mun tarhiinii butets bas nuluulj bolno Ene bol ter transgender humuusiin buruu bish Amerik Taivan geh met orond iim humuusiinhee erhiig demgdeg uchir olon baigaa met sanagddag baih Mongol iim humuusee oilgohgui demjihgui naad zahiin medegdehuun baihgui shuudl doromjildog uchir hen il garah yum Tegeed ch Mongol tsuuhun hun amtai uchir iimerhuu huisiin soliltsoo saya turultund gants l tohiooh baih Americt gehed 250 saya garui huneess 1 saya 400 myanga garui transgender hun bna Yumiig oilgoj sudalj medej baij hun doromjilj bai Transgender humuus ch bas l ta bidentei adil hun shuudee daanch ehiin hevliigees baigalaasaa ingeed zayaatsan yum chini odoo yaltaai bilee

Avatar

Ghh 2017-08-17 82.98.7.195

Uruu tatsan iim medeelel tavihaa boliochee chi Japand bga mongol eregtei oyutnuud ihenh n g*** bolson bn iim medeelel tavihaa boli

Avatar

Зочин 2017-08-17 66.181.181.178

Трансжендерүүд адилхан хүн л дээ Эрх нь байна та нар үзэн ядалтаа ядаж нуусан нь дээр Тэр Тай газарт нийгмийн хамгийн эмзэг давхаргынхан хөдөөнөөс орж ирсэн боловсролгүй залуус л биеээ үнэлж байгаа тэрийг нь нийгэм нь өрөвдөж хүлээж авдаг өмөөрдөг үзэн яддаггүй эрхийг нь хамгаалдаг хуулийг нь зохицуулаад аж амьдралаа аваад явахад нь тусалж байна Тай улсыг тэр хэдхэн биеээ үнэлэгчээр нь үнэлж болохгүй Сэхээтний лам нарын гэсэн том дундаж давхаргатай тайван газар юун манайх Тэр с***р самууны эсрэг хууль гэдэг манай хууль бол сонгодог тэнэглэл манайх шиг адгийн пост-коммунист орноос л гарна

Avatar

Зочин 2017-08-17 202.179.24.65

transgender bol turulhiinh ladyboy bol eregtei turuud suuld emegtei bolson eregtei huniig heldeg yum yalgaatai oilgolt shuu

Avatar

Зочин 2017-08-17 103.9.90.2

энд тэнд гостуу явж байгаад андуураад шааалцчихвал яана вэ

Avatar

Зочин 2017-08-17 103.26.194.151

Хальт элдэв гажигнуудыг сурталчилаад хаядаг бна шд хахаха

Avatar

Зочин 2017-08-17 103.14.36.18

Gaihaltai tuuh bna Humuus yagaad ingej uur hilentei bdag bnaa Zugeer l amidraliig davan tuulj bgaa jiriin hunii tuhai l medeelel bna shtee Humuus surug setgegdel bicheed bval harin ch ur huuhddee bodoogui surug umiig ni boduulna shuudee

Avatar

Зочин 2017-08-17 73.231.241.51

Harvaas er tsaraitai ym bna

Avatar

Зочин 2017-08-17 202.21.115.82

Ийм балай мэдээ гаргаж байхаа болино уу

Avatar

Зочин 2017-08-17 103.26.192.157

кфс их идвэл ийм л болно шүү хөвгүүдээ гений өөрчлөлттэй эм гормон шахууласн тахиа л идэж байна ш дээ

Avatar

Зочин 2017-08-17 202.179.24.65

ene tailand gej buur ladyboy ooroo gahchihsan sejgiin gazar neg bnaa

Avatar

Иргэн 2017-08-17

Уранд дахиж иймэрхүү зүйл бүү орчуулж тавь тайландад нийгмийн давхрааны ялгаа буюу каст өөрчлөх хамгийн том арга нь хүйсээ өөрчлөх эрчүүд илүү их боломжтой эмэгтэйчүүд 16 хүрээд бараг хөгшинд тооцогддог миний таньдаг трансжендер тай найз маань ярьж бсан юм

Avatar

Зочин 2017-08-17 183.81.169.78

Амьдралд теором байхгүй

Avatar

зочин 2017-08-17 182.160.36.221

юмний наад цаад учир мэдэхгүй балчир залуусыг ийм замруу уриалан дуудаад байгаа юм уу NEWS mn-ээ

Avatar

Сүр болоод байгаарай 2017-08-17 183.81.169.78

Харсан бүхнээ дуурайж байдаг тийм [Хориотой Үг] толгойнууд байхгүй байлгүй Энэ чинь үнэхээр л сонирхолтой мэдээ байна Хүн хүсэл зоригоо дагасан л байна Өөр яасын Сүртэйн Тэгээд ч энэ мэдээний сайт танай хүүхдийг хүмүүжүүлэх ёстой юм уу Чи өөрөө хүүхдээ зөв хүмүүжүүлсэн бол тэр чинь зөв бурууг ялгаж салгаад явчих байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж