Супермодель болсон Тайландын лам

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Супермодель болсон Тайландын лам

Супермодель болсон Тайландын лам

Арван жилийн өмнө буддын сүмд лам байсан Мими хэмээх энэ бүсгүй өнөөдөр дэлхийн том брэндийн нүүр царай болсон төдийгүй алдартай сэтгүүлийн нүүр хуудсыг чимж байна. Тэр бол Тайландын хамгийн эрэлттэй, өндөр үнэлгээтэй загвар өмсөгчдийн нэг билээ.

Мими Нобантаогийн гэр бүлийн цор ганц хүү ажээ. Түүний жинхэнэ нэрийг Фажараната гэдэг. Нобантаогийн гэр бүл нэн буурай амьдралтай байсан бөгөөд ганц хүүгээ тэжээх ямар ч боломжгүй байлаа. Улмаар тэд хүүгээ 11 настай байхад нь буддын сүмд өгөх хүндхэн шийдвэрийг гаргажээ. Хүүгийн эцэг эх амьдралынхаа төлөө өдөр, шөнөгүй ажилладаг байсан тул хүүтэйгээ бараг уулздаггүй байв.

Нэг өдөр Фажаранат хүү удаан хугацааны туршид бясалгал хийсний эцэст тэр буруу бие махбодид байгаагаа мэдэрсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө охин байх ёстой байснаа мэдэрсэн ажээ. Гэхдээ Фажаранат хүү энэ тухайгаа эргэн тойрны хүмүүсдээ хэлэхээс эмээдэг байв. Тэр ганцаараа байх үедээ ламын хувцсаар даашинз урлаж, гурилаар нүүрээ буддаг байлаа.

Фажаранат хүү эцэг эхээсээ дэмжлэг авахын тул тэрхүү мэдрэмжээ эцэг эхдээ хэлжээ. Гэвч түүний ээж нь энэ бодлоо орхихыг зөвлөв. Улмаар сүмийн ахлах лам нар мэдэх үед Фажаранатын амьдрал маш төвөгтэй болж эхэлсэн гэдэг. Иймээс хүү эцэг эх, лам нарын дэмжлэгийг хүлээх хэрэггүй гэдгээ ойлгожээ.

Тэр цаашид амьдралын энэ хэв маягаар амьдрах боломжгүй болсон гэдгээ ойлгож эхлэв. Сүмийн амьдрал, шашны үзэл баримтлал түүнд таалагддаг байсан учир сүмийг орхиж явна гэдэг нь түүний хувьд хүнд шийдвэр байлаа. Гэхдээ энэ бүхэн Фажаранатын хүсэл, тэмүүлэлтэй нийцэхгүй байсан учир зургаан жилийн дараа хүү сүмийг орхиж, дэлхийг шуугиулахаар шийджээ. Улмаар Фажаранат хүү Сингапурыг зорьж, шинэ амьдралын гараагаа эхлүүлж, нэрээ Мими болгон өөрчилжээ.

Мими эцэг эхийнхээ адил амьдралын төлөө төрөл бүрийн ажил хийж байх явцдаа загвар өмсөгч Юи Фетканатай танилцжээ. Юи түүнийг загварын ертөнц рүү хөтөлсөн билээ. Эхэндээ, түүнд ямар ч санал ирдэггүй байв. Учир нь тэр трансжендер байсантай холбоотой ажээ. Улмаар тэрбээр Тайланд руугаа буцсан юм.

Нэг өдөр гэнэтхэн сэтгүүлчид Мимигийн амьдралын түүхийг сонирхож, улмаар тэрбээр нийгмийн бахархал болсон гэдэг. Түүний нэр алдар загварын ертөнцөөр хязгаарлагдсангүй. Гэнэт олдсон нэр хүнд түүнд амьдралын шинэ хаалгыг нь нээж өгсөн юм. Өнөөдөр Мими Тайландын хамгийн алдартай хүн. Мими одоо эцэг эхийгээ өрнөөс нь салгаж, амар амгалан амьдруулж чадах болсондоо баяртай байдаг гэв. Түүний амьдрал буддын сүмд байсан үетэй нь харьцуулахад бүхэлдээ өөрчлөгдсөн. Тэрбээр хэрвээ би зүрх сэтгэлээ сонсоогүй байсан бол өнөөдрийн энэ гайхамшиг надад тохиохгүй байсан гэв.

Мими загварын ертөнцийг эзэгнээд зогсохгүй цаашид кинонд тоглох зорилготой байгаа юм байна.

Бэлтгэсэн: Ц.Уран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж