Авто машингүй гудамж ба арын улс төр

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Авто машингүй гудамж ба арын улс төр

Авто машингүй гудамж ба арын улс төр

Хөрөнгө мөнгөний гачаалтай, хөдөө хотгүй хоосорч байгаа хүнд өдрүүдэд үндэсний бүтээн байгуулагч барилгын компаниуд нийлж хөрөнгө босгон, УИД-ээс Аса цирк хүртэлх газрыг тохижуулахаар болоод байгаа. Гэвч, энэ нь багагүй хэл ам, хэрүүлийн нэг сэдэв болсон.

“Авто машингүй гудамж” төслийг нэрэн дээрээ нийслэлийн 40, 50 мянгатынхан эсэргүүцэж буй гэх боловч нэдэр дээрээ нам нэртэй хөлсний тэмцэгч, хөндлөнгийн хүмүүсийн саад болох оролдлого их байна.

Хамгийн хачирхалтай нь, УИХ-ын гишүүн асан, Туркийн Стамбул хот дахь Монголын Ерөнхий консул Э.Мөнх-Очир гол дүрийн жүжигчнээр харайж яваад улс төрийн хүрээнд эгдүүцэх хүн олон байна. Тэрээр гудамжийг засаж тохижуулж буй барилгачдыг хэл амаар доромжлон ‘’Би удахгүй Баянгол, Баянзүрх дүүргүүдээс өөрийн хүмүүсээ авчирч наад хашааг чинь нураалгана’’ гэж заналхийлж, доромжилсон талаар зарим нэг мэдээллийн сайтуудаар гарсан билээ.

2008 оны сонгуулиар Булган аймагт нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон ирсэн Э. Мөнх-Очир улс төрийг гэнэт орхиж, намаасаа жийгдсэн нь түүний болчимгүй алхамтай холбоотой гэх. 2012 оны УИХ-ын сонгуулиар дахин Булган аймгаас нэр дэвшихээр санаархсан ч БСШУС-ын дэд сайд асан Ё.Отгонбаярт урдуураа дайруулж нэр дэвших эрхээ алдсанаас хойш намдаа гомдолтой явдаг болсон гэлцдэг.

Түүний энэ үйлдлийг зарим нэг хүмүүс чоно борооноор гэж тайлбарлаж байна. Учир нь МАН-ын дотоод хэрүүл, тэмцэл дээр дөрөөлж, хотын дарга болохоор санаархаж яваа хэмээн намынхан нь хардаж байгаагаа нуухгүй байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж