АНУ-ын төсвийн алдагдал буурав

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын төсвийн алдагдал буурав

АНУ-ын төсвийн алдагдал буурав

АНУ-ын Сангийн яамны мэдээгээр өнгөрсөн долдугаар сард тус улсын төсвийн алдагдал нь 42,939 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь жилийн өмнөх 112,819 тэрбум ам.долларын алдагдалтай харьцуулахад 2.5 дахин бага байна.

‘Рейтер’ агентлагт ярилцлага өгсөн шинжээчид төсвийн алдагдлыг 73 тэрбум орчмын төвшинд байна гэжээ. Тус улсын төсвийн алдагдал буурсан нь татвар орлого нэмэгдсэнээс гадна эмнэлгийн зарлагын бууруулсантай холбоотой аж.

Төсвөөс санхүүждэг тус улсын төрийн зарлага долдугаар сард 14,8 хувиар бууран 274,98 тэрбум ам.доллар болжээ. Харин эсрэгээрээ төсвийн орлого нь 10,5 хувиар нэмэгдэн 232 тэрбум ам.доллар болж байна.

Долдугаар сарын дундуур Цагаан ордноос мэдээлэл хийхдээ төсвийн алдагдлыг энэ жилдээ 702 тэрбум долларт хүргэнэ гэж мэдээлж байсан юм.

Төсвийг захиран зарцуулах газрын илтгэлд аравдугаар сарын 1-нээс эхлэх 2018 оны санхүүгийн жилд төсвийн зөрөө 149 тэрбум ам.доллараар нэмэгдэн гэсэн байна. Алдагдал ийнхүү өсөх нь өмнөх Обамагийн засаглалын буруу бодлоготой холбоотой гэж уг илтгэлд тэмдэглэжээ.

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин саяхан Америкийн хууль тогтоогчдод хандан улсын өрийн төвшинг аль болох хурднаар нэмэгдүүлэхийг ятгасан байлаа. Хэдийгээр Засгийн газар нь өөрийгөө санхүүжүүлэх чадвартай байгаа ч татвар төлөгчдөд гай тарихгүйн үүднээс үүнийг хийх нь тэдний хүүгийн өсөлтийг барих арга гэжээ.

АНУ нь 1960 оноос хойш төрийн өрийн төвшинг 79 удаа нэмэгдүүлж иржээ. Гурван сарын хугацааны богино хугацааны зээлийг татах Засгийн газрын векселийн үнэ нь эрс унан ашгийн хэмжээ нь 2009 оноос хойш хамгийн доод үзэлтэд хүрээд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж