БНАСАУ: Хөгжихийн тулд хөрөнгө оруулалт татна

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

БНАСАУ: Хөгжихийн тулд хөрөнгө оруулалт татна

БНАСАУ: Хөгжихийн тулд хөрөнгө оруулалт татна

БНАСАУ-ын эдийн засаг хөгжинө гэсэн хүлээлт хойдуудад байна. 2016 онд эдийн засгийн өсөлт нь 3,9 хувьд хүрсэн нь тус улсын хувьд дээд үзүүлэлт болжээ. Хэдийгээр бүрэн мэдээлэл байхгүй ч  Хойд Солонгосын эдийн засгийн байдал аажмаар тогтворжин сайжирч буй гэнэ.

Дэлхийн хамгийн хаалттай орны эргэн тойронд геополитикийн хурцатмал байдал бий болсон. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп  “ухаангүй загнахаа” болихгүй бол улс орныг нь ухааруулна гэж Пхеньянийг сүрдүүлээд байгаа. Солонгосын хойгийн хурцатмал байдал нь дэлхийн дахиныг энэ хаалттай орныг сонирхох хандлагыг нь өдөөж өглөө. Гайхалтай нь, тэд дэлхийн хамгийн хүчтэй эдийн засагтай сөргөлдөж байгаа юм. Гарч буй мэдээллээр Хойд Солонгосын эдийн засаг ч эрчимтэй хөгжиж байгаа бололтой. Тус орны залуу лидер Хятад маягийн шинэчлэлийг аажмаар, төлөвлөгөөтэйгөөр явуулан хуучин дэг журмаас татгалзаж эхэлжээ. Өлсгөлөнгийн аюул толгойг нь зовоосон асуудал биш болсон байна. Хойд Солонгосын ажилчид гадаадад олноор ажиллаж байна. Том бизнес нь улсын үйлдвэрийн нэрийн дор нөлөөгөө ихэсгэж байна.

БНАСАУ-ын эдийн засаг 2016 онд бараг дөрвөн хувиар нэмэгджээ. Өмнөд Солонгосын шинжээчид тэднийг 2015 он нүүрлэсэнтус улсад нүүрлэсэн ган зудын  “ул мөр”-өөс салсан гэж дүгнэж буй.

Пуужингийн туршилттай холбоотойгоор БНАСАУ-ын эсрэг  хориг арга хэмжээг чангатсан ч энэ нь эдийн засгийн өсөлтөд нь онцын нөлөө үзүүлсэнгүй.

Тус улсын эдийн засгийн тогтворжилтыг хоёр үндсэн шалтгаанаар тайлбарлаж болно. Хөдөө аж ахуйн хөгжил ба хувийн бизнес.

Орос, дорнын судлаач Андрей Ланьковын хэлснээр, Хойд Солонгост 400-500 зах нээгдэн ажиллаж байгаа ажээ.  Хятадаас импортолсон бараа мөн дотоодын бүтээгдэхүүнийг захаар худалдаалж байна. Дээрх захуудад  нэг сая хүн ажиллаж байгаа гэсэн тоо гаргажээ.

Тус улсын засаг нь тариачдаас бараг бүх ургацыг нь хураан авдаг байсан бол одоо  ургацынх нь 30 хувийг иргэддээ үлдээх болжээ. Зарим жилүүдэд 60 хувь нь иргэдийн орлого болж байгаа гэнэ. Хойд Солонгос 2013 онд өөрийгөө бүрэн хангах ургацыг анх авсан байна.

Өлсгөлөнгийн төгсгөл ирсэн ч хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээр Хойд Солонгос дэлхийн улс орнуудыг гүйцээгүй явна. “Солонгосчууд өвс иддэг” гэсэн яриа бий.  Гэхдээ өвс, ногоо нь хойдуудын хоол хүнсэндээ ашигладаг бүтээгдэхүүний нэг.  Өлсгөлөнгөөс болж өвс ногоо ‘зулгаадаг’ үе хойдуудын хувьд баяртай болжээ.

Хөрш Хятадад хойд солонгосчууд ихээр ажиллаж байгаа нь эдийн засагт нь чухал үүрэгтэй. Эдгээр ажилчид нь  валютыг улсдаа нийлүүлж байна.

Мөн олон тооны солонгос иргэн Орост ажил хийдэг. Орост ажиллах зөвшөөрөл авахын тулд тэд улсдаа  орлогын татвар төлдөг. Энэ бүгдийн дараа тэдний гар дээр сардаа 200-З00 доллар үлддэг ажээ. Оросод хоёр жил ажилласан солонгос иргэн  5000 доллартай гэртээ харих боломжтой. Энэ мөнгөөрөө тэд хувийн жижиг бизнес эрхлэх эсвэл боловсролдоо зарцуулдаг гэнэ.

Тус улсын хөдөө аж ажуйн салбар алхам, алхамаар хөгжиж буй бол харин аж үйлдвэрийн салбарын хөгжил сул хэвээр байна.  Үйлдвэрийн даргад цалинг тогтоох эрхийг өгсөн нь төсөв хяналтгүй байгаа нөхцөлд гиперинфляци үүсгэх түгшүүрийг төрүүлж байгаа юм.

Хэрэв ойрын жилүүдэд эдийн засгийн  өсөлт нь тогтвортой үргэлжлэх аваас  “Азийн барнуудын’ араас бичигдэж магадгүй юм.

Гэхдээ Өмнөд Солонгостой хиллэдэг  хилийг нээх юм бол олон мянган солонгосчууд өмнөд рүү ажиллахаар урсч дэглэм нурна гэсэн болгоомжлол байдаг.  Энэ нь Пхеньянаас гадна Сөүлийг айлгаж буй. Эцэст нь бүс нутгийн ихэнх тоглогчдод статус-кво нь таалагдаж байгаа нь худлаа биш.

Хойд Солонгос эдийн засгийн хөгжлийн бодлогодоо хил орчмын газар нутгаа хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг татахаар оролдож байгаа.Харин хөрөн оруулагчдын хувьд тус улсыг сонирхох сонирхол нь бага хэвээр нь. Энэ нь тус улсын дэглэмтэй нь холбоотой биз.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж