Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран сар болгон орон сууцны үнийн судалгааг гаргадаг. Өнгөрсөн долдугаар сард орон сууцны үнэ өмнөх жилийн үнэтэй харьцуулахад 1.2 хувиар буурчээ.
Орон сууцны үнэ буурч байгаагийн шалтгаан нь эрэлттэй холбоотой юм байна. Ялангуяа хуучин орон сууцны эрэлт буурснаас үнэ нь сараас сард унасаар байна. Сүүлийн жилүүдэд иргэд хуучин гэхээсээ илүү шинээр баригдсан орон сууц худалдан авах сонирхолтой болсон тул хоёр өрөө хуучин орон сууцны үнэ байршлаасаа хамаараад 60-70 сая төгрөгийн хооронд байна. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан, Баянзүрхэд хамгийн хямд байна. Тухайлбал, БЗД-ийн 14-р хороо, Цагаан хуаран хотхонд 2016 оны долдугаар сард орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 1,672,659 төгрөг байсан бол 2017 оны долдугаар сарын байдлаар 1,641,324 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буурсан байна.
Б.БАТ