МАН шинэчлэгдэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

МАН шинэчлэгдэж чадах уу?

МАН шинэчлэгдэж чадах уу?

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж өнгөрлөө. Намын дотоод уур амьсгал нэлээд хурцдаж байгаа учраас нүүр нүүрээ хараад, ярилцах хэрэгтэй гэж МАН-ын олон гишүүн үзэж байгаа. Тэр утгаараа Удирдах зөвлөлийн хурлыг зарлажээ. УИХ-ын чуулган завсарлах үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар зэрэгцэж зогсоод, “Засгийн газар тогтвортой байна” гэж мэдэгдэж байсан.

Гэвч хэдхэн хоногийн дараа МАН-ын дотоод тэмцэл олны нүдэн дээр ил болсон юм. Тагнасан, чагнасан хэргээр нэгнийгээ буруутгаж, сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэх утга бүхий утасны бичлэг хүртэл сошиалд тарсан.

Тиймээс Удирдах зөвлөлийн гишүүд намаа муухай харагдуулж байгаа гишүүдийн тухай хөндөж ярьжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн мягмар гаригт У.Хүрэлсүх сайд болон “Херо” Л.Баатар хоёрын бичлэг дэлгэгдсэн талаар хөндсөн бололтой. Энэ үед Шадар сайд У.Хүрэлсүх “Би ажлаа өгье” гэж хэлээд хуралдааныг орхин гарсан талаар эх сурвалж хэлж байна. Мөн “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой асуудал яригдсан гэх мэдээлэл байгаа ч МАН-ын зарим гишүүд үгүйсгэж буй юм.

Энэ бичлэг дээр гарч буй “гол дүрийн баатар” Ц.Сандуйд намын удирдлагууд нь хариуцлага тооцох эсэх таамаг олон хоног хөвөрсөн. Гэвч бичлэг нь эвлүүлэг учраас хэн нэгэнд хариуцлага тооцох үндэслэлгүй гэж зөвлөлийн гишүүд үзсэн гэх мэдээлэл байгаа. Үүнээс гадна шат шатандаа тогтвортой ажиллахыг МАН-ын дарга М.Энхболд сануулжээ.

Удирдах зөвлөлөөс гарсан албаны гэх ганц шийдвэр нь МАН-ын Бага хурал ирэх есдүгээр сарын 5-10-ны хооронд хуралдахаар болжээ. Хурлаар намаа шинэчлэх ажлыг эхлүүлж, Их хурлын товыг тогтоох аж.

Ардчилсан намын зарим гишүүд “өмхийгөө тавьдаггүй” Ардын нам гэж даапаалж байсан удаатай. Гэтэл одоо Ардын намын асуудал тогооноосоо хальж, сандал суудлаа өгөх, авах дээрээ тулаад байна.

Удирдах зөвлөлийн хурлаар асуудал шийдэгдээгүй ч Ардын намд шинэчлэлийн салхи оруулах шаардлагатай болсон гэдгийг гишүүд нь хүлээн зөвшөөрч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж