Швед цэргийн зардлаа нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

Швед цэргийн зардлаа нэмэгдүүлнэ

Швед цэргийн зардлаа нэмэгдүүлнэ

Балтын тэнгисийн орнууд болон ОХУ-ын хооронд зөрчил нэмэгдэж буйгаас шалтгаалан Шведийн засгийн газар ирэх 2018 онд цэргийн зардлаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Шведийн зэвсэгт хүчин 2018-2020 оны зургаан тэрбум кроны баталсан төсөв дээрээ нэмж хоёр тэрбум кроныг авахаар болж байна.

2018 он нь Шведийн парламентын сонгуулийн жил бөгөөд ирэх оны төсвийг есдүгээр сарын 20-нд өргөн барих аж.

Швед улсын эрх баригчид “NATO” Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн болохоос татгалздаг боловч ойр харилцаатай байхыг хичээдэг байна.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж