Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас болох байсан. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаатай холбоотой тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шадар сайд У.Хүрэлсүх зэрэг хэд хэдэн сайдууд байдаг билээ.
Өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн хувьчлал, Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын салбарт төвүүд байгуулах зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ.
Ингээд хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
“Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төсөл | Ж.МӨНХБАТ | |
2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай* | Ж.МӨНХБАТ | |
Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай* | Ж.МӨНХБАТ | |
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай | Б.ЧОЙЖИЛСҮРЭН | |
Төвүүд байгуулж, орон тооны зохицуулалт хийх тухай | Н.НОМТОЙБАЯР | |
Бусад асуудал* | Ж.ЭРДЭНЭБАТ | |
Танилцуулах асуудал | ||
Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн гадаад томилолтын талаар | Ж.МӨНХБАТ | |
Гадаад харилцааны сайд Израиль Улсад хийх айлчлалын тухай | Ц.МӨНХ-ОРГИЛ | |
Гадаад харилцааны сайд Зүүн ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцох тухай | Ц.МӨНХ-ОРГИЛ |
Т.НОМИН