“Мөрөөдөл” хүүхдийн зуслан шилдгийн шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

“Мөрөөдөл” хүүхдийн зуслан шилдгийн шилдгээр шалгарлаа

“Мөрөөдөл” хүүхдийн зуслан шилдгийн шилдгээр шалгарлаа

Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, нийслэлийн шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын ажиллагаа”-г өнөөдөр зохион байгууллаа.

Хаалтын ёслолын үйл ажиллагааны үеэр зуслангийн ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлага хангасан Мөрөөдөл, Сансар, Галакси гэсэн гурван зусланг нийслэлийн шилдэг зуслангаар шалгарууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон холбогдох албаны хүмүүс шилдэг зуслан шалгаруулах ёслолын арга хэмжээнд оролцлоо. Шилдэг зуслангаар Сансар, Галакси зуслангууд шалгарлаа. Шилдгийн шилдэг зуслангаар “Мөрөөдөл” зуслан шалгарсан юм.

“Энэ оны зуслангийн үйл ажиллагаагаа дүгнэж байна. нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг гаргаад зуслангуудын үйл ажиллагааны стандартад хяналт, шалгалт хийсэн. Хүүхэд амрахад тав тухтай байр, хоол хүнс, хөтөлбөр зэрэгт нь хяналт тавьсан. Энэ жил нийслэлийн хэмжээнд 22 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан. Зуслангуудын дунд болзолт уралдаан зарласан. Өнөөдөр дүгнэж, шилдэг зуслан шалгаруулж шагнаж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр ярилаа.

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Энэ жилийн хувьд нийслэлийн ногоон бүсийг тойрсон 20 зуслан үйл ажиллагаа явуулсан. Хоёр сарын хугацаанд 254620 хүүхэд хүүхдийн зусланд амарсан байгаа. Мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг зуслангуудад хоёр удаагийн хяналт, шалгалтыг хийсэн. Энэ жилийн хувьд ямар нэгэн алдаа дутагдал, хүүхдийн халдварт өвчин зэрэг гараагүй. Мөн нэг онцлог нь гэр бүлийн ээлж гэж энэ жилээс авч эхэлсэн” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж