“Монгол судлал”-ын цар хүрээг өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

“Монгол судлал”-ын цар хүрээг өргөжүүлнэ

“Монгол судлал”-ын цар хүрээг өргөжүүлнэ

Монгол судлал өөрийн гэсэн түүхэн хөгжлийн үе шатыг туулж явна. Тэртээ 1990-ээд онд цар хүрээ нь хумигдаж байсан Монгол судлал өнөөдөр залуу, хойч үеэ бэлдэж эхэллээ. Энэ ажилд Монголын төр засгийн зүгээс анхаарал хандуулахаас гадна төрийн бус байгууллагууд ч гэсэн идэвх санаачилгатай оролцож байна. Үүний тод жишээ бол “Элбэгдорж хүрээлэн”-гээс зохион байгуулж буй “Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр” юм.

Хөтөлбөрт ОХУ, АНУ, Япон, БНСУ, Швейцарь, Энэтхэг, Польш зэрэг долоон улсын есөн залуучууд тэнцсэн. Тэд энэ сарын 7-16-ны өдрийг хүртэл Монголын хэл, түүх, соёл, зан заншил, Монгол ахуйтай танилцсан юм.

Эдгээр залуучууд бол Монгол судлал хэмээх аугаа шинжлэх ухаанд анх удаа хөл тавьж байгаа хүмүүс билээ. Иймээс тэдний сурч, мэдсэн зүйлийг нь үнэлэн  “Элбэгдорж хүрээлэн”-гээс сертификат гардууллаа.

Гадаадын залуу судлаачдад судалгаа хийх боломжийг олгох нь Монгол судлалын цар хүрээг өргөжүүлэхэд нэн ач холбогдолтой гэдгийг монгол эрдэмтэд онцолж байна. Иймээс  “Элбэгдорж” хүрээлэн гадаадын их дээд сургуулиудтай цаашид “Монгол судлал”-ын цар хүрээг өргөжүүлэхэд идэвх, санаачилгатай хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ.

Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр нь хоёр жилд нэг удаа хэрэгжих юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж