“Yahoo” 2013-2014 оны үед хамгийн багадаа хоёр ч том халдлагад өртсөн. Харин тус компани 500 сая орчим хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тэд 200 сая гаруй бүртгэлийг нууц үгтэй нь өнгөрсөн оны долдугаар сард анх алдсан гэж мэдээлсэн байна. Yahoo-гийн зүгээс “Хэрэглэгчдэдээ сэрэмжлүүлж, нууц үгээ шинэчлэхийг удаа дараа сануулж байсан боловч ихэнх хэрэглэгчид анхааруулгыг хүлээж аваагүй учир ийм хэрэг гарлаа” хэмээн тайлбарлажээ.
Хакерууд 500 сая гаруй хэрэглэгчдийн бүртгэлийг нэр, э-шуудангийн хаяг, утасны дугаар, төрсөн огноо болон хамгаалалтын асуулт хариултуудыг хүртэл авсан байжээ. “Yahoo” компани ихэнх тохиолдолд хакердахад хэцүү bcrypt алгоритмыг ашигладаг боловч зарим тохиолдолд маш амархан тайлагддаг MD5 алгоритмыг ашигладаг байсан байна.
Хэрэглэгчдийн эдгээр мэдээллээр, ялангуяа хамгаалалтын асуулт, хариултаар хакерууд хэрэглэгчийн бусад сайтын бүртгэл рүү орох боломжтой. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн хувийн амьдрал, тэр ч бүү хэл банк дахь мөнгөн дүнг ч мэдэх боломжтой гэж компьютерийн мэргэжилтнүүд анхааруулав.
“Yahoo” компани тус хакерын хэргийг засгийн газрыг захиалгатай гэж сэрдэж буй боловч, аль улсаас гэдгийг нь хэлээгүй юм. Тус компани хакеруудыг өөрийн сүлжээнээс гарсан хэмээн мэдэгдсэн бөгөөд хуулийн дагуу бүгдийг шийдэхээ хэлсэн байна. “Холбооны мөрдөх товчооноос уг хэргийг шалгаж байна” гэж олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж эхэлжээ.
Д.ЖАГАР