Hermès Birkin цүнхний тухай таны мэдэхгүй 10 баримт

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

Hermès Birkin цүнхний тухай таны мэдэхгүй 10 баримт

Hermès Birkin цүнхний тухай таны мэдэхгүй 10 баримт

1. BIRKIN брэндийн хамгийн үнэтэй цүнх 380 мянган ам.доллар

Хонконг дахь “Christie’s” дуудлага худалдааны газарт өнгөрсөн тавдугаар сард “Hermès Himalaya Birkin” загварын цүнх 380 мянган ам.доллараар борлуулагдаж, дээд амжилт тогтоосон байна.

Тэрхүү цүнх нь нил мөрний матрын арьсаар хийгдсэн бөгөөд цагаан алт болон 245 ширхэг очир эрдэнээр чимэглэжээ. “Himalaya Birkin” загварын цүнхний арьсны өнгө Хималайд нар мандаж байгаа мэт өнгө төрхийг санагдуулдаг гэв.

Цүнх ингэж үнэтэй борлуулагдсан нь тус загварын цүнхийг цаашид үйлдвэрлэхгүй гэсэн цуу яриатай холбоотой гэж дуудлага худалдааны байгууллагын төлөөлөгчид үзэв.

2. BIRKIN цүнхний загварыг анх нисэх онгоцны ариун цэврийн уутан дээр зурсан гэдэг

1981 онд Hermès компанийн ерөнхий захирал Жан –Луины нисэх онгоцны суудал жүжигчин Жейн Биркиний хажууд таарчээ. Энэ үед жүжигчин бүсгүй арьсан цүнх олоход маш хэцүү гэдгээ ярьсан гэнэ. Улмаар тэд арьсан цүнхний тухай яриа өрнүүлж, нисэх онгоцны ариун цэврийн уутан дээр цүнхний анхны загварыг гаргасан гэдэг.

3. Жейн Биркин HERMÈS BIRKIN брэндийн тавхан цүнхтэй

Жүжигчин Жейн Биркин хуучин цүнх нь муудсан тохиолдолд л шинэ загварын цүнх худалдан авдаг ажээ. 

4. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр BIRKIN брэндийн 200 мянган ширхэг цүнх худалдаалагдаж байна

Hermès захиалгаар цүнх хийхээ больжээ. Иймээс энэ брэндийн цүнх худалдан авах хүсэлтэй хүмүүс дэлгүүрийн лангуу дээр өөрт нь хэрэгтэй шинэ загвар ирэхийг хүлээх шаардлагатай болов.

5. Нэг цүнх үйлдвэрлэхэд 48 цаг шаардагддаг.

Hermès брэнд цүнхээ гараар хийдэг ажээ.

6. BIRKIN брэндийн цүнхний үнэ 8500 ам.доллараас эхэлдэг

Birkin брэндийн цүнхний хамгийн хямд үнэ нь 8500 ам.доллар гэнэ.

7. BIRKIN-д хөрөнгө оруулах нь ашигтай

Судалгаанаас харахад, Birkin  брэндийн ховор загварын цүнхний үнэ жил ирэх тусам 14.2 хувиар өсөж байна. Иймээс үнэт эдлэл хадгалахаас илүүтэй энэ брэндийн цүнх худалдан авах нь ашигтай.

8. BIRKIN брэндийн хоосон цүнх нь 900 грамм жинтэй

Хэрвээ цүнхэнд гар утас, түрийвч, түлхүүр, тэмдэглэлийн дэвтэр нэмбэл ойролцоогоор 1.5 килограмм жинтэй болно.

9. BIRKIN цүнх байнга алдартай байгаагүй

BIRKIn брэндийн цүнх 1980-аад онд худалдаан гарсан ч зөвхөн 1990-ээд онд бүсгүйчүүдийн дунд алдартай болсон. Тус цүнхний үнэнч хэрэглэгч бол Виктория Бекхэм билээ. Түүний шүүгээнд энэ брэндийн цүнх 100 гаруй ширхэг байдаг гэнэ.

10. BIRKIN брэндийн цүнх өнгө, арьсны төрлөөсөө хамаараад төрөл бүрийн нэртэй байдаг

Жишээлбэл, Hermès 25 Birkin Bag Togo — Togo  улсаас ирсэн арьсаар хийгдсэн, 25 см урттай цүнхний нэр ажээ.

Бэлтгэсэн: Ц.УРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж