“Монгол туургатны хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 46, 54, 76 кг, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан.
Хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв. Харин Буриадын Дамдин Цыренжапов 46 кг-д алтан медаль хүртсэн байна. Маргааш хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно. Эхний өдрийн дүн мэдээ:
Хөвгүүдийн 46 кг:
- Дамдин Цыренжапов (ОХУ)
- Батсүхийн Батзориг
- Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) ,
- Чандмань(БНХАУ)
54 кг:
- Батбаатарын Буд
- Мөнх-Очирын Сүхбат
- Эрдэнэбатын Төгсжаргал,
- Болдын Дашзэвэг (бүгд Монгол)
76 кг:
- Туваадоржийн Бөхчулуун
- Амгаланбаатарын Цэрэн-Очир
- Баярсолонгын Балжинням (бүгд Монгол),
- Сүлд(БНХАУ)
Охидын 40 кг:
- Ганбатын Оюундарь
- Ганзоригийн Эрдэнэсүрэн
- Энхболдын Буман-Аюуш,
- Батбилэгийн Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)
Охидын 46 кг
- Чинболдын Отгонтуяа
- Батбаатарын Энхзул
- Мөнхбатын Мөнхгэрэл (бүгд Монгол),
- Мунсел Цыденова (ОХУ)
56 кг:
- Болдсайханы Хонгорзул
- Баянмөнхийн Отгонтуяа
- Одсүрэнгийн Сарансувд,
- Болдбаатарын Болортуяа (бүгд Монгол)
70 кг:
- Батболдын Намуунзаяа
- Өлзийбатын Одбаг
- Батчулууны Оюунбагана, Доржсүрэнгийн Цогзолмаа (бүгд Монгол)