Автомашины үнэ инфляцид нөлөөлжээ | News.MN

Автомашины үнэ инфляцид нөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

Автомашины үнэ инфляцид нөлөөлжээ

Автомашины үнэ инфляцид нөлөөлжээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн  /ДНБ/энэ оны 2017 оны хагаст 7.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 380.9 тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээлсэн. Тус хорооны судалгаанд үндэслэн Монгол Улс төдийгүй хөрш орнуудын ДНБ-ний үнэ, өсөлт бууралтыг нь тоймлож байна.

Монгол Улсын ДНБ 7.6 их наяд төгрөг хүрч,  2016 оны эхний долоон сартай харьцуулахад 5.3 хувиар нэмэгдэхэд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 234.5 тэрбум төгрөгөөр өссөн төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 160.6 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Эндээс татварын орлого 2016 оныхоос  өссөн нь харагдана. Тодруулбал, энэ оны эхний долоон сард улсын төсөвт 1.57 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрчээ. Энэ нь  нэг жилийн өмнөхөөс 88 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.  Сүүлийн долоон жилийн эхний хагас жилийн үзүүлэлтийг харахад, ДНБ 2011 оны эхний хагас жилд хамгийн өндөр буюу 20 хувиар өсч байсан. Харин 2016 оны эхний долоон сард  1.5 хувиар өсч байжээ. Эдийн засаг эхний хагас жилд 5.3 хувиар өсөхөд ОУВС-ийн хөтөлбөрийн нөлөө болон эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт огцом нэмэгдсэнтэй холбож болох юм.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ долдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй гарав.  Харин өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ. Ингэж инфляц өссөн нь автомашины үнэ 20.5 хувиар нэмэгдсэнтэй холбоотойг ҮСХ-ноос тайлбарласан. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс эхлэн хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины татварыг нэмэгдүүлэх зохицуулалт үйлчилж эхэлсэн юм. Улаанбаатар хотод инфляци долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувьтай гарлаа. Үүнд мөн л автомашин, түүнийг дагалдах хэрэгслийн үнэ 11.1 хувь өссөн нь хамгийн их жин дарж буй юм.

Гадаад худалдааны тухайд Монгол Улс өнгөрсөн долоон сард дэлхийн 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.9 тэрбум ам. доллар болжээ. Үүнээс экспорт 3.5тэрбум ам.доллар, импорт 2.3 тэрбум ам.доллар байна. Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний долоон сард 708.5 сая ам.долларын ашигтай гарч байсан бол нэг жилийн дараа  475.1 сая ам.доллараар нэмэгдэж, 1.2 тэрбум америк долларт хүрсэн “сайн” мэдээтэй.

ОХУ-ЫН ИНФЛЯЦ 4.4 ХУВИАР ӨСЧЭЭ

ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамнаас ДНБ-ээ 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар өссөн тухай мэдээлжээ. Мөн хэрэглээний үнийн индекс нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 4.4 хувиар  өссөн байна.  Гадаад худалдааны тэнцэл нь гурван сарын өмнө  50.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, 2016 оны тавдугаар сараас 14.3 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

БНХАУ-ЫН ГАДААД ХУДАЛДАА 42.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР БАГАСАВ

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны урьдчилсан тооцоогоор ДНБ, зэрэгцүүлэх үнээр 2017 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 1.7 хувь, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна. Хэрэглээний үнийн индекс  нь хоёр сарын өмнө 103.0 болж, өмнөх сараас 0.1 хувиар буурав. Гадаад худалдааны тэнцлийн тухайд БНХАУ  энэ оны эхний хагас жилд 185.06 тэрбум ам.долларын ашигтай гарсан ч, нэг жилийн өмнөхөөс   42.4 тэрбум ам.доллараар буурсан байна.

ЯПОНЫ ГАДААД ХУДАЛДАА 438.9 ТЭРБУМ ИЕНИЙ АШИГТАЙ ГАРЧЭЭ

Япон улсын Эдийн засаг, нийгмийн судалгааны институтийн тооцоогоор  ДНБ-нь  энэ оны нэгдүгээр улиралд  0.3 хувь, 2016 оны хагас жилээс 1.0 хувиар нэмэгджээ. Инфляцынх нь тухайд хоёр сарын өмнө 100.2 болж, өнгөрсөн тавдугаар сараас 0.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.  Гадаад худалдааны тэнцэл нь оны эхний  зургаан сард 439.8 тэрбум иений ашигтай гарав. Энэ нь гэхдээ 2016 оны эхний хагас жилтэй харьцуулахад 246.6 тэрбум иен буюу 35.9 хувиар буурсан дүн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-16 202.9.41.26

Manaikh baakhan khayagdal priusiig ni abch yapond Gadaad khudaldaa ni ashigtai garakhad nemer bolj uursduu khordoo bailgvi

Avatar

Зочин 2017-08-16 103.57.94.133

man bol buhniig samragch

Avatar

Зочин 2017-08-16 112.72.11.101

У Барсболдын хамаатан Д Пүрэвдоржын хүү П Хангалын жинхэнэ уянга компани гэрэлт хотхоны байрны нийтийн эзэмшилээс тог хулгайлж 10 давхар байшин барихаа зогсоо Оршин суугчид чинь байнга гэрэл тасраастай кабелууд нь гэмтэлтэй болоод аргаа барж байна Мөнгөө төлөөд түр цтп ээ бариад дараагийн барилгаа барил даа [Хориотой Үг] царайлаад өмнө нь байр авсан иргэдээ хохироох ямар хэрэг байна Зайсанд бурхантай хөшөөний дэргэдэх энэ хулгайгаа зогсоогоорой

Avatar

Зочин 2017-08-16 27.123.212.141

Zuv zugeer muruuruu bsam mashinii zah zeeliig MAN samaraad hansh usguu biz dee chiiiii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж