МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товлогдсон ч түр хугацаагаар хойшилж 12.30 цагт товлогджээ. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар намын зарим гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг ярилцана гэсэн албан бус мэдээлэл байна. Мөн МАН-ын Бага хурлын товыг товлож магадгүй гэнэ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурал хойшилж магадгүй гэнэ.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд ялагдал хүлээснээс болж, намын зарим гишүүд намын удирдлагадаа хариуцлага тооцох, түүнчлэн Засгийн газарт ч хариуцлага тооцох асуудлыг хөндөөд байгаа юм.
Ш.ОЧ