Супермоделиуд ямар ном уншдаг бэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

Супермоделиуд ямар ном уншдаг бэ?

Гоо бүсгүйчүүд үргэлж биеийн галбираа төгөлдөржүүлэхэд бүхий л цагаа зарцуулдаггүй ажээ. Заримдаа тэд тархи, сэтгэлээ хөгжүүлэх зорилгоор ном уншиж, үгийн сүлжээ бөглөдөг юм байна. Тэгвэл тэд ямар төрлийн ном уншдаг тухай сонирхсон юм.


Синди Кроуфорд бол ном, сонин унших дуртай нэгэн. Ихэвчлэн тэр амьдралын эрүүл хэв маягийн тухайн ном уншдаг ажээ. Жишээлбэл, хамгийн сүүлд, Синди The Huffington Post үүсгэн байгуулагч Арианна Хаффингтон бичсэн “The sleep revolution ” номыг инстаграм хуудаснаа нийтэлсэн байна.

Синдигийн 15 настай охин Кайя Гербер мөн адил ном унших дуртай. Гэхдээ тэр ихэвчлэн уран зохиолын ном уншдаг аж. Инстаграм хуудаснаа Кайя хамгийн сүүлд зохиолч Жон Гриний “Аляскийн эрэлд” номыг нийтэлсэн байна. Хэдийгээр энэ зохиол 2005 он хэвлэгдсэн ч Америкчуудын дунд алдаршиж, улмаар АНУ-ын  хэд хэдэн мужийн сургалтын хөтөлбөрт нь багтаж чадсан юм.

Жизель Бюндхен бол гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтдэг нэгэн. Тэрбээр уран зохиолын ном унших нь өөрийгөө болон нийгмийг хайж олоход тусалж чадах хамгийн тохиромжтой зүйл гэж үздэг. Тэрбээр хамгийн сүүлд Journey of The Adopted Self: A Quest for Wholeness номыг уншжээ.

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Рози Хантингтон-Уайтли нь чөлөөт цагаараа роман унших дуртай гэнэ. Тэрбээр хамгийн сүүлд The Times-ийн 2016 оны шилдэг номын жагсаалтад орсон Sweetbitter номыг уншсан ажээ.

Карли Клосс алдартай хүмүүсийн намтар, түүхийг судлах дуртай нэгэн. Тэрбээр хамгийн сүүлд Диана гүнжийн намтрыг уншиж дуусгажээ.

Харин загвар өмсөгч Като Ван Ее үгийн сүлжээ бөглөх дуртай нэгэн ажээ.

Бэлтгэсэн: Ц.УРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж