АН: Эрх баригчдад асуудал шийдэх чин сэтгэл алга

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

АН: Эрх баригчдад асуудал шийдэх чин сэтгэл алга

АН: Эрх баригчдад асуудал шийдэх чин сэтгэл алга

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн гишүүд өчигдөр /2017.08.15/ өвөлжилтийн бэлтгэл байдал, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонссон. Үүнтэй холбоотой Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Энэ жил зуншлага оройтсон. Одоогоор нийт нутгийн 20 хувьд гандуу байна. Тиймээс онцгой эрсдэлтэй өвөл болж болзошгүй. Үүнд Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Харин боловсролын салбарт төрийн нэгдсэн бодлого дутагдаж байгааг салбарын сайдад нь хэлсэн. Үүнээс гадна орон нутгаас ирсэн нийслэлийн харьяалалгүй оюутнуудыг эмнэлгийн тусламжаар хангаж байх нь чухал.

Орон даяар өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Гэхдээ эрчим хүчний дутагдал, дулаан цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэх хэрэгтэй. Нэлээд хэдэн дулаан, цахилгааны станц баригдахаар төлөвлөгдсөн. Үүнийг үргэлжлүүлэхийг П.Ганхүү сайдаас хүссэн. Хөдөө аж ахуйн яам нэгдсэн бодлогын хэмжээнд ажил хийж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Энэ жил 66 сая мал өвөлжих юм байна. Энэ бол 17 их наяд төгрөг гэсэн үг. Тэгэхээр энэ өвөл төл, малаа өнөтэй өвөлжүүлэхийн тулд онцгой анхаарах хэрэгтэй. Ер нь малаа эрүүлжүүлэх, махны экспортын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Эцэст нь хүүхдийн мөнгөний эх үүсвэр тасалдах нөхцөл байдал үүсээд байгаа тул ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Ардчилсан намын бүлэг оюутны сургалтын төлбөрийг нэмэхгүй байх шийдвэртээ хатуу зогсоорой гэдэг чиглэл өгсөн. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед сургалтын төлбөр нэмэгдвэл хүндээр тусна. Хоёрдугаар цэцэрлэгийн асуудал байна. Цэцэрлэг хомсдолтой байгаагаас үүдэж эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонон өнжин бүртгүүлдэг. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Одоогоор 750-800 орчим цэцэрлэг шаардлагатай байна. Эдгээр цэцэрлэг барихын тулд санхүү эдийн засгийн шинэ механизмаар шийдэх хэрэгтэй. Тухайлбал, түрээсийн цэцэрлэг ажиллуулж болно, Хүүхэд харах үйлчилгээний цэг нэвтрүүлж болно. Шинэ асуудлыг хуучин аргаар шийдэх гэж байгаа эрх баригчид асуудал шийдье гэсэн чин сэтгэл байхгүй нь харагдаж байна. Гэвч эрх баригчид шинэ цаг үетэй нийцсэн ажил хэрэгжүүлэхгүй байна. Монголд 10,20,30 сая төгрөгийн төлбөртэй сургууль байна. Ийм үнэтэй төлбөр авдаг сургууль өндөр хөгжилтэй Европын орнуудад ч байхгүй. Тиймээс хуулийн зохицуулалт шаардлагатай. Нийт 40 сая төгрөгөөр хүүхдээ хувийн сургуульд явуулж байгаа эцэг эх дуртайдаа биш, аргагүйдээ явуулж байгаа юм. Тиймээс төлбөрийн асуудлыг зохицуулах чиглэлээр Боловсролын сайд хуулийн төсөл боловсруулж орж ирнэ гэдэгт итгэж байна” гэв.

Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, August 15, 2017

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж