Одоогоос жилийн өмнө Имарт-ын Монгол дахь салбар нээлтээ хийж байсан билээ. Нэг жил гэдэг бизнес хөл дээрээ зогсох байтугай төлөвлөлт судалгаа хийхэд ч хүрэхгүй богино хугацаа хэдий ч “Имарт” стандартаа барьж, амжилтаа ахиулсаар одоо хоёр дахь салбараа 3,4-р хорооллын эцэс Соло моллд нээхээр, мөн үндсэн салбарынхаа 5, 6-р давхрыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Имарт Баянгол, Сонгино-Хайрхан дүүргийн хэрэглэгчиддээ улам ойртож энэ оны 9-р сард нээгдэх шинэ салбарынхаа нээлтэд зориулан гишүүн бүртгэлээ эхлүүлсэн байна. Шинээр элсэж буй бүх гишүүддээ Скайтелын дугаар бэлэглэж байгааг дуулгахад таатай байна.