Женнифэр Лопез шинэ сингл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Женнифэр Лопез шинэ сингл гаргалаа

Холливуудын хамгийн сайхан бүсгүй, чадварлаг дуучин жүжигчин Женнифэр Лопез "On the Floor" нэртэй шинэхэн синглээ цацаж эхэллээ. Энэхүү сингл нь удахгүй нээлтээ хийх “Love?” нэртэй долоо дахт цомогт багтсан юм.Энэхүү дуугаа тэрбээр Pitbull-тэй хамтран дуулсан байна.

Тэрбээр оны өмнөхөн гоо сайхны нэртэй брэнд болох L"Oreal Paris-ын олон улсын нүүр царайгаар сонгогдон, тус брэндийг төлөөлөхөөр болсон. L"Oreal Paris зөвхөн нүүр арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүн төдийгүй үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн шинээр зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаа ба бүх бүтээгдэхүүний зар сурталчилгаанд жүжигчин Женнифэр Лопез тоглох аж.

Женнифэр “Би гоо сайхны ихэнх бүтээгдэхүүнээ L"Oreal Paris-ын бүтээгдэхүүнээс сонгодог. Дэлхийн хаана ч энэхүү брэндийг шимтэн хэрэглэдэг, өөрийгөө хүндэлдэг хүчирхэг бүсгүйчүүд байгаа. Тиймээс ийм нэр хүндтэй, дэлхийн хэмжээний брэндтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Мөн шинэлэг, өвөрмөц шийдэлтэй зар сурталчилгаа нь надад маш их таалагддаг байсан” хэмээн шинэ ажлынхаа тухай ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж