Латвийн цагдаагийн газраас Хятадын албаныхантай хамтран интернэт болон утсаар бусдыг хуурч, залилдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Хамтарсан ажиллагааны үр дүнд Хятадын 110 иргэнийг баривчилсан байна. Тэднийг Хятадаас хоёр сая евро буюу 2.3 сая ам.доллар орчим мөнгийг залилан авсанд буруутгажээ. Түүнчлэн бүлэг этгээдүүдийн дунд Латвийн иргэн байгааг орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.
Хэрэв сэжигтнүүдийн гэм буруутай нь тогтоогдвол Латвийн талаас Хятадад шилжүүлэн өгөх аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА
Холбоотой мэдээ