Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч.Нармандах, Харьяатын газрын дарга Б.Хатантуул тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-ны Нийтийг аюулаас хамгаалах танхимын Хилээр орох, гарах асуудал хариуцсан товчооны дарга Яан Баохуагийн урилгаар 2017 оны дөрөвдүгээр сарын 19-21-ны өдрүүдэд ӨМӨЗО-д албан айлчлал хийсэн билээ. Уг айлчлалаар тус товчооны удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, туршлага судлан ГИХГ-д шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар танилцуулж, нийт 830,000 юанийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээн авахаар хэлэлцсэн юм.
Уг хэлэлцээрийн дагуу ӨМӨЗО-ны Нийтийг аюулаас хамгаалах танхимаас Гадаадын иргэн, харьяатын газарт шаардлагатай 830,000 юань буюу 303 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, хангамж хэрэгслийг гардуулан өглөө. Уг арга хэмжээг 2017 оны 08 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулсан бөгөөд ГИХГ-ын дарга Д.Мөрөн, Хангалт үйлчилгээний газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЭЗГХХ-ийн дарга Ч.Тулгацоодол, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Даваажав нар оролцож, тоног төхөөрөмжөө хүлээн авлаа.
Эх сурвалж: ГИХГ