АНУ хөнөөл учруулбал Хятад хариу өгнө

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

АНУ хөнөөл учруулбал Хятад хариу өгнө

АНУ хөнөөл учруулбал Хятад хариу өгнө
SHANGHAI, CHINA - August 5: The Chinese flag flaps in the wind on August 5, 2010 in Shanghai, China. (Photo by Lucas Schifres/Getty Images)

Оюуны өмчийн хулгайг шалгах, Хятадын гадаад худалдааны бодлогыг авч үзэх үүргийг Дональд Трамп худалдааны хэлэлцээрийн төлөөлөгчдөө өгсөн байна.

Хэрэв хоёр талын худалдааны харилцаанд  хор хөнөөлтэй алхмыг АНУ хийвэл  хариу арга хэмжээ авах болно гэдгээ Хятадын Арилжааны яам мэдэгдсэн гэжж Reuters агентлаг дамжуулжээ.

Оюуны өмчийн хулгай, технологийн дамжуулалтын асуудлаар ер нь Хятадын худалдааны бодлогыг мөрдөн шалгах зарлигийг Дональд Трамп гаргасан юм. Харин чухал юунд Хятадыг буруутгаж байгаа нь тодорхойгүй  ч энэ асуудал боссоноор Хятадаас нийлүүлэгдэх барааны гаалийн татвар өсөх хандлагатай болж байгаа юм.

Үүний өмнө АНУ-ын Худалдааны яам Хятадаас нийлүүлэгдэх хөнгөн цагааны фольганд 16,5% – 81%-ийн гаалийн татвар тогтоох урьдчилсан шийдвэр гаргалаа. Татвар нь Хятадын засгийн газраас компанийн авч байгаа татаасыг хэмжээнээс хамрагдан тогтоогдох ажээ.

‘АНУ нь хоорондын худалдаа шударга, чөлөөт зарчимд тулгуурлах ёстой гэж үздэг. Бидэнд  байгаа мэдээлэл ийм шийдвэр гаргахад хүргэлээ. Бид мэдээллүүдийг цаашид судалсаар байх болно.  Манай үндсэн салбарууд, ажилчид, үйлдвэрүүдийн давуу талыг ашиглах гэсэн ийм хортой худалдааны практикийг гадаад орнууд ашиглахаар оролдож байгаа нөхцөлд  Трампын захиргаа гар хумхин суухгүй” хэмээн Худалдааны сайд Уилбар Росс мэдэгджээ.

Энэ үйл ажиллагаа нь гадаадаас нийлүүлэгдэж байгаа  хөнгөн цагаан АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй юу гэдгийг шалгаж байгаа  мөрдөн байцаалттай холбоогүй гэнэ. Тэр мөрдөн байцаалтыг явуулах тухай Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард  мэдэгдсэн юм.

Худалдааны газрын мэдээгээр, 2016  онд Хятадын хөнгөн цагааны фольгагийн импорт нь 389 сая орчим доллар байжээ.

Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж