Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Баярсайханыг долдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх шийдвэр гарсан билээ. Түүнээс хойш тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудал нам жим байсан.
Тэгвэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнийг томилсон байна. Харин тус яамны дэд сайд Ё.Отгонбаяр одоогоор ажлаа албан ёсоор өгөөгүй байгаа гэнэ. Дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон билээ.
Ш.ОЧ