Цагаан ордны эзэн энэ зарлигаа “нэгэн том алхам” гэж нэрлээд “Энэ бол зөвхөн эхлэл” гэж онцолжээ.
АНУ-ын оюуны өмчийн эрхийг Бээжин зөрчиж байна уу гэдгийг тогтоох үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өгсөн байна.
“Худалдааны хэлэлцээрийн АНУ-ын төлөөлөгчид Хятадын бодлого, үйл ажиллагааг судлах үүргийг би өгсөн. Америкийн технологийг дамжуулсан, Америкийн оюуны өмчийг хулгайлсан эсэхийг энэ үүргээр тогтоон шалгах юм” хэмээн Трамп Цагаан ордонд үг хэлэхдээ мэдэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР