ТНБД-ын сонгон шалгаруулалт зарлаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

ТНБД-ын сонгон шалгаруулалт зарлаагүй гэв

ТНБД-ын сонгон шалгаруулалт зарлаагүй гэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2017.08.16/ болох хуваарьтай. Ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/-ыг шинээр томилох байх гэсэн хүлээлт салбарынханд нь байна.  “2015 онд Зам тээврийн сайдын албыг хашиж байсан, одоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зөвлөх, “Өндөрбуянт холдинг”-ийн эзэн Н.Төмөрхүүг томилох тохиролцоог МАН-ынхан хийсэн” гэж эх сурвалж мэдээлэв.

Н.Төмөрхүү нь Төрийн албаны зөвлөлд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгч, Авлигатай тэмцэх газарт мөн материалаа хүргүүлсэн тухай албан бус мэдээлэл байсан ч, БСШУС-ын шинэ сайд Г.Чулуунбаатар энэхүү мэдээллийг үгүйсгэж, тайлбар хийлээ. Тэрбээр “ТНБД-ын томилгооны хувьд эхлээд төрийн албаны сонгон шалгаруулалтад орох учиртай. Энэ процесс одоогоор явагдаагүй байна. Судалгааныхаа түвшинд яваа болов уу гэж бодож байна. Томилгоог засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх учиртай. Ер нь одоогоор яаман дээр эдгээр томилгооноос үүдэж, ажил цалгардсан зүйл байхгүй. Одоогоор ТНБД-ын албан тушаалд түр орлон гүйцэтгэгч томилсон байгаа. Харин  Дэд сайд одоогоор албан ёсны томилолтоо авч, АНУ руу яваагүй байгаа. Албан ёсоор шийдвэр нь гарсны дараа дэд сайд ажлаасаа чөлөөлөгдөөд явах учиртай. Томилгоог тэр үед нь ярих байх гэж бодож байна” гэсэн юм.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж