УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын дагуу төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувийн саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжиж, 84.1 хувийн саналаар төслийг баталлаа. Хуулийг өнөөдрөөс эхлэн мөрдөх болж байна. Тиймээс байнгын хорооны хуралдаанууд нээлттэй горимд шилжиж, байна.
Г.Дарь