BFM TV телевиз Францын Ерөнхийлөгч нарт нэр дэвшигчдийн хэн хичнээн мөнгийг сонгуульд зарцуулсан тухай мэдээллийг нээлээ. Тав дахь бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч болсон Эммануэль Макрон хамгаагаас илүүтэй мөнгө зарцуулсан байна.
Макрон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 16,7 сая евро заржээ. Францын Journal Officiel гэх албан ёсны тохимлын мэдээнээс иш татан энэ тухай BFM TV мэдээлэв. Хоёрдугаар шатны сонгуульд түүнтэй өрсөлдсөн “Үндэсний фронт”-ын лидер Марин Ле Пений гаргасан мөнгө нь урьдчилсан тооцоогоор 12,4 сая евро болжээ.
Францын ерөнхий сайд асан Франсуа Фийон сонгуульд 13,7 сая евро зарцуулсан бол социалистуудын нэр дэвшигч Бенуа Амон 15 сая орчим евро зарлагаджээ. “Нугарашгүй Франц” гэх зүүний хөдөлгөөний тэргүүн Жан-Люк Меланшон хамгаас бага 10,7 сая еврог сонгуульдаа гаргасан байна.
Францын хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшигч өөрийн сонгуулийн сурталчилгаандаа 22,5 сая евро зарцуулж болдог.
Францчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны сонгуулиар нэг санал ойролцоогоор ямар үнэтэй вэ гэдгийг гаргажээ. Энд лидер нь социалистуудын нэр дэвшигч Бенуа Амон болсон ба тэр нэг саналд 6,58 евро гарздажээ.
BFM TV үүнийг мэдээлэхдээ, Эммануэль Макрон, Марин Ле Пен хоёрын сонгуулийн саналын үнийг харьцуулан гаргаагүй бөгөөд үүнийгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд бүрэн тооцоо гаргах боломжгүйгээр тайлбарлажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ